Их зураач, монголын шинэ цагийн дүрслэх урлагийн үндэс суурийг тавигчдын нэг Балдуугийн Шарав (Лувсаншарав) 1869 он

О.Шүрэнцэцэг
2020/01/12

Засагт хан аймаг, Засагт ханы хошуу буюу одоогийн Говь-Алтай аймгийн Түмэн сумын нутаг “Цагаан давааны өвөлжөө” гэдэг газар төржээ. Эх Норжин түүнийг өвөг эцэг Балдуугаар овогложээ. Б. Шаравын их авьяасыг улам бататгахад анхных нь багш, догшид бүтээдэг Жанцан гэдэг зураач ихээхэн нөлөө үзүүлсэн гэдэг. Б. Шарав 18 насандаа Их Хүрээг зорьсон гэж эхийнх нь дурсамж байдгаас үзэхэд Их Хүрээнд иртэл дөрвөн жил хаа хаагуур явсан нь тодорхойгүй, энэ хугацаа нутаг орон, хүн ардын зан заншил, уул ус, цаг улирал, хүмүүсийн зан үйлийн янз бүрийн учралтай тохиолдож монголын амьдрал ахуйг оюун ухаандаа шингээж авахад тус болсон болов уу. Б. Шарав 22 насандаа Да Хүрээнд ирснийг судлаачид тогтоосон билээ. Да Хүрээнд ирээд Лувсандондов, дараа нь Балдан хачин гэдэг том ламынд байсан байна. Эдгээр лам нар Богдын ойрын шадар хүмүүс байсан учир суу билигтийг ашиглан Богд эзэнтэй улам ойртож, Шаравыг ч ойр дотно танилцуулж ордны зураач болгосон байх гэсэн таамаг байдаг. Лувсандондов бол Богдын төрд их дээгүүр суудалтай томоохон зиндааны хүн байжээ.

Богдын ордны амьдралд оролцож бүтээсэн бүтээлээс дурьдвал: Богдыг номын хувцастай, Богдыг шанаг гэдэг цамын хувцастай, эх дагиныг отго жинстэй, эх дагиныг таван ринаа өмссөн бурхны хувцастай, Богд эх дагина хоёрыг хоёууланг дөрвөн талт титэмтэй, Богдыг хаан ширээнд суусны дараа ёслолын хувцастай зургуудыг зурсан гэсэн тэмдэглэл Богдын донир байсан Жамбал гуайн дурдатгалд байдаг. Ордноосоо төдийлөн холдож улс орноороо аялаагүй Богд Шаравын төрөлхийн шог хошин зан, авьяас билигийг гүнээ мэдэрч, амьдралыг гярхай ажигладаг чанарыг таньж мэдээд Монгол орноо нэгэн хавтгай дээр харах гэж Шаравт “Монголын нэг өдөр” зургийг захиалж хийлгэсэн гэсэн таамаглал байдаг. Б. Шарав тэр захиалгыг хүлээн авч хот сууринд суусан хорин жилийн амьдрал дээрээ нутгаас гарч хүрээ хүртэл явсан дөрвөн жилийн урт замд тохиолдсон элдэв сониноо нэмж хачирлан бүтээжээ. Б. Шаравтай хамт ажиллаж байсан хүмүүсийн дурдатгалаас үзэхэд их ой сайтай, харсан бүхнээ сэтгэлдээ зураад үлдсэн байдаг, хүнийг нэг хараад дараа хэлэхэд л инээд хүрмээр адилхан шогтой зурсан байдаг байсан гэсэн яриа байдаг. Б. Шарав харын талын зураач учир реализм руу анх түрүү тэмүүлсэн хүн. Хурц ухаантай, юмыг түргэн тусгадаг учир гэрэл зураг харуут гурван орон зайн дүрслэлийн ухааныг ойлгож монгол зурагт шинэчлэл хийсэн юм. “Нэгэн өдрийн явдал”, “Үрс гарч байна”, “Богдын ногоон орд”, Цагаан орд” зургуудыг Шарав зурсан гэдгийг Л. Содномцэрэн архивын баримтаар нотолсон байдаг. Ер нь шог хошин авьяас бүрт заяадаггүй учир Шараваас өөр хүн зурсан гэх үндэслэл алга. Одоо манай ба гадаадын урлаг судлаачдын Б. Шаравын гэж тогтоосон янз бүрийн төрлөөр хийсэн 50 орчим бүтээл байна. Үүнээс 21 нь Богд хаант Монгол улсын үед буюу хүрээний амьдралтай холбоотой бүтээлүүд бөгөөд хувьсгалын дараахь бүтээлүүдэд нь “В.И.Ленин”,”Д. Сүхбаатар”, “Цэрэг”, “Хичээнгүй сайд Цэрэндорж” зэрэг хөрөг, олон тооны зурагт хуудсууд ордог юм. Шарав монгол бичигтэй, төвд наргианы хэлтэй хүн байжээ. Тэр шинэ цагийн улс төрийн зурагт хуудсыг үндэслэгч юм.

@sogoo_n


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 5 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 5 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 8 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 8 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 8 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 21 цагийн өмнө
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр