Уушгины хатгалгаа өвчний шинж тэмдгүүд

О.Шүрэнцэцэг
2020/01/12

Уушгины хатгалгаа гэдэг нь амьсгалын замын хамгийн жижиг хэсэг гэмтэж, тэр хэсгүүд амьсгалд оролцож чадахгүйд хүрснээс үүсдэг уушгины үрэвсэл юм. Дараах шинж тэмдэг нь уушгины үрэвслийн үед гол төлөв ажиглагддаг.

ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ ГУРВАН ШИНЖ ТЭМДЭГ:

  1. Амьсгаадах, амьсгалын тоо олшрох
  2. Цээж хонхолзох
  3. Өндөр халуурах

БУСАД ШИНЖ ТЭМДЭГ:

  1. Чичрүүдэс хүрэх
  2. Амьсгалын замын вирусын хурц халдвар, томуугийн үед огцом халуурах
  3. Хамрын ханиад туссан үед удаан хугацаанд хуурай, эсвэл цэртэй ханиалгах
  4. Идээ, эсвэл цустай цэрээр ханиалгах
  5. Гүнзгий амьсгалах, ханиалгах үед цээжээр өвдөх
  6. Тайван үед амьсгаадах, зүрх дэлсэх
  7. Бие сулрах, хөлрөх, толгой ба булчингаар өвдөх.

 УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГУУД:

  1. Амны хаалт тогтмол хэрэглэх
  2. Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх
  3. Ханиад, томуугаар өвчилсөн үед даарахгүй байх
  4. Цэвэр агаарт тогтмол гарах
  5. Шим тэжээлтэй хоол, унд хэрэглэж байх
  6. Ханиад томуугийн шинж илэрсэн тохиолдолд яаралтай эмчлүүлэх
  7. Өндөр халуурах, ханиах зэрэг уушгины хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах зэрэг болно.

Сурагчдын улирлын амралт эхлэхтэй холбогдуулан хүйтэн сэрүүний улиралд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхчүүд хүүхэддээ тавих халамж анхаарлыг сулруулахгүй байж, өвчнөөс урьдчилан сэргийлэх аргаас суралцаж, хүүхдүүддээ зааж өдөр тутмын дадал болгон хэвшүүлэх нь зүйтэй.

Урьдчилан сэргийлэхэд:

Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, тодорхой цагт цэвэр агаар оруулах, салхилуулах
Улиралд тохируулан хувцаслах,
Идэвхтэй унтаж амраах,
Гарын ариун цэврийг сайтар сахих,
Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар аль болох явахгүй байх,
Шаардлагатай үед амны хаалт хэрэглэх,
Амин дэм агуулсан жимс ногоог хоол хүнсэндээ хэрэглэх /лимон, киви, мандарин, апельсин/ сонгино, сармистай хоол хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэнийг уух,
Гадуур явсан тохиолдолд ирсэний дараа хамрын хөндийг угаах, цэвэрлэх,
Өвдсөн тохиолдолд:

Гэртээ байж, эмчийн зөвлөсөн эмчилгээ, дэглэмийг мөрдөх,
Ханиаж, найтаахдаа ам хамраа таглаж алчуур цаас хэрэглэх,
Халуун бүлээн шингэн зүйл хангалттай сайн уух
Утлага хийх, хөлөргөх цэгэн иллэг хийх,
Хоолойгоо марганц, фуррациллин, содын уусмалаар зайлах, хамрын салстыг сонгино сармисны тосон хандаар арчих,
Бүлээн усанд хөлийг дүрэх, дараа нь хөлний уланд иллэг хийх,
Өвчний шинж тэмдэг даамжирвал аль ойр эмнэлэгт хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авах, дур мэдэн эмчилгээ хийхгүй байх.

 

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно 31 минутын өмнө
Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллагын үйл ажиллагаа үр дүнг үнэлж, дүгнэх арга зүй сэдэвт сургалт зохион байгуулж байна 17 цагийн өмнө
Э.Батшугар: Эдийн засгийн өсөлт иргэн бүрийн амьдралд бодитой нөлөөлөх ёстой 17 цагийн өмнө
Монгол Улсаас 37 иргэнийг албадан гаргажээ 17 цагийн өмнө
АТГ: Оюун-Эрдэнийн Тэмүүлэнг ирж тайлбар өгөхийг мэдэгдсэн 18 цагийн өмнө
Цэргийн гавьяаны одонгоор гурав, цэргийн хүндэт медалиар долоон хүн шагналаа 18 цагийн өмнө
Тоёота Алфарт маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг 50 мянган төгрөгөөр торгожээ 19 цагийн өмнө
GANGBAY | КАСЕТА тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа 19 цагийн өмнө
Иргэдийн 50.2 хувь нь 30-60 насандаа нас барж байна 19 цагийн өмнө
“Номын баяр” 37 дахь жилдээ зохион байгуулагдана 20 цагийн өмнө
Өнгөрсөн онд 4436 хос гэрлэлтээ цуцлуулжээ 21 цагийн өмнө
Б.Пүрэвдорж: Хамгийн том хулгай "Эрдэнэс Тавантолгой" дээр явж байна 21 цагийн өмнө
Улсын хэмжээнд 29689 багшийн 854 507 сурагч үнэлгээнд хамрагдана 21 цагийн өмнө
​УИХ-ын чуулган 52.4 хувийн ирцтэй байна 22 цагийн өмнө
​Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраав 22 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1891 бүртгэгдлээ 22 цагийн өмнө
Үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камерууд ажиллаж эхэллээ 22 цагийн өмнө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ 23 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн дараах байршилд халуун ус хязгаарлана 23 цагийн өмнө
ДАШТ-ээс Л.Туруунаа хүрэл медаль хүртлээ Өчигдөр