Зөвшөөрөлгүйгээр өөх соруулах мэс засал хийж, хүний аминд хүрсэн Тод каннам эмнэлгийн эмч нарыг маргааш шүүнэ

О.Шүрэнцэцэг
2020/01/12

Өнөөдрөөс есөн сарын өмнө Эрдэнэт хотын иргэн 30 настай О Улаанбаатар хотод байх Тод каннам эмнэлгээр үйлчлүүлж байхдаа амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач 168 см өндөр, 61 кг жиниэй байсан бөгөөд тус эмнэлэгт өөх соруулах хагалгаанд орсон юм. Харамсалтай нь хагалгааны үеэр үйлчлүүлэгчийн бие муудаж, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт хүргэгдэн, Эрчимт эмчилгээний тасагт 4 хоног эмчлүүлээд амиа алдсан. Тод каннам эмнэлэг нь гоо сайхны мэс засал хийх тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн эмчгүйн зэрэгцээ хаяг байршлын зөрчилтэй, эмнэлгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжгүйгээр мэс засал хийсэн нь НМХГ-ын дүгнэлтэд тусгагдсан байдаг. Цогцост хийсэн Шүүх шинжилгээний дүнгээр “бутарсан өөх цусанд орж, тархины судсыг бөглөснөөс тархи үхэжсэн...” болохыг дүгнэжээ. Уг хэргийг ХУД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж, прокурор хяналт тавьж, шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хурлын тов гарсан бөгөөд 2020.01.13-ны өдрийн 11.00 цагаас ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Зариг.мн сайтын сурвалжлах баг Эрдэнэт хотоос талийгаачийн аав ээж болон, охиныг нь оролцуулан сурвалжлага бэлтгэн хүргэсэн. Даваа гарагт болох шүүх хурлаас мөн мэдээллийг бэлтгэн, шууд дамжуулан хүргэх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 2 цагийн өмнө
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 3 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 4 цагийн өмнө
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 4 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 4 цагийн өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 18 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 21 цагийн өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 22 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 23 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 23 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана Өчигдөр
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ Өчигдөр
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ Өчигдөр
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Өчигдөр
Ирэх сард болох барилдаанууд Өчигдөр
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр