Д.Должинсүрэн: Би дөнгөж 40 настай, гурван хүүхдээ орхиод хорвоог орхимооргүй байна

О.Шүрэнцэцэг
2020/01/10

Дорноговь аймгийн Өргөн сумын сургуулийнхаа халаалтын нүүрсийг зөөж байхдаа 2008 оны арваннэгдүгээр сард Төмөр замын хашлага болгон тавьсан төмөр замын 720 кг төмөрт даруулж, хөдөлмөрийн чадвараа алдаад байгаа иргэн Д.Должинсүрэн болон ар гэрийнхэн нь ард түмэндээ хандлаа. 

Д.Должинсүрэн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул одоо 40 настай. Эрдэнэт хотод 3 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг багш эмэгтэй юм. 2008 оны 11 сард ажиллаж байсан Дорноговь аймгийн Өргөн сумын сургуулийнхаа халаалтын нүүрсийг зөөж байхдаа Төмөр замын хашлага болгон тавьсан зам төмөр (720кг) даруулж асар хүнд гэмтсэн байна. Ингэхдээ нүд бүлтэрч, нүүрний яс бяцарч, нурууны сэртэн яс хугарч, үений дискнүүд бүлтэрч, мэдрэл дарагдсан байдалтай ГССҮТ-д хүргэгдэн ирж баруун нүдээ авахуулж, тархи, эрүү нүүрний мэс засалд 3 сар хэвтэн эмчлүүлж амь гарсан юм. Үүнээс хойш жижиг мэс ажилбарт 3 удаа орж биеийн байдал жилээс жилд дордож ухаан алдаж унаж, таталт өгдөг, тархи толгой байнга өвддөг, хараа 85 алдагдалтай өдийг хүрсэн  бөгөөд гэмтлээс үүдэлтэй нуруу нугасны өвчин даамжирч улмаар суумгай болжээ. 

Солонгос улсаас Монгол зохион байгуулагдсан Эмнэлгүүдийн Үзэсгэлэн яармагт оролцон МЁНЖИ эмнэлэгт шинжилгээ өгөхөд 150 сая вон буюу 330 сая төгрөгөөр 80 хувийн эдгэрэлт амласан юм. Цаашид судалсаар ИЛСАН-й улсын эмнэлэгт үзүүлж 100 сая воноор 2020 оны 1 сарын 26 дотор эмчлүүлэх урилга ирсэн тул ийнхүү Монголчууддаа хандаж байна . Өнөөдрийн байдлаар  түүнд 17-18 сая цугласан байна.

 

ТӨМӨР ЗАМЫН ХАШЛАГАНД ДАРУУЛСНЫ ДАРАА НӨХӨР НЬ ОРХИН ЯВЖ, ГУРВАН ХҮҮХЭДТЭЙГЭЭ ҮЛДЖЭЭ.

Д.Должинсүрэнгийн ах

“Зам төмөрт дарагдах үеэр дүүгийн маань нүд нь бүлтэрч, нүүрний яс бяцарч, нурууны сэртэн яс хугарч, үений дискнүүд бүлтэрч, мэдрэл дарагдсан байдалтай ГССҮТөвд хүргэгдсэн. Тэгээд баруун нүдээ авахуулж, тархи, эрүү нүүрний мэс засалд орж гурван сар хэвтэн эмчлүүлж амьд гарсан.

Биеийн байдал нь жилээс жилд муудаж, ухаан алдаж унаад, таталт өгдөг болоод зогсохгүй одоо суумгай болчихлоо. Бид бүхэн өөрсдийн хүчээр болохоосоо болохгүй хүртлээ явж ирлээ. Одоо үнэхээр Монгол ахан дүүсийн маань туслалцаа хэрэгтэй байна. Дүүг маань гурван хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдрахад нь туслаач гэж гуйж байна.

Солонгос улсаас Монголд зохион байгуулагдсан Эмнэлгүүдийн үзэсгэлэн яармагт оролцсон МЁНЖИ эмнэлэгт шинжилгээ өгөхөд 150 сая вон буюу 330 сая төгрөгөөр 80 хувийн эдгэрэлт амласан билээ. Цаашид судалсаар ИЛСАН-ы улсын эмнэлэгт үзүүлж, 100 сая воноор 2020 оны нэгдүгээр сарын 26-ны дотор эмчлүүлэх урилга ирсэн байгаа.

Би уг нь БСШУСЯ, ЭМЯ болон Архангай аймгаас гарсан гишүүд руу тусламж хүссэн бичиг хүргүүлсэн боловч одоо болтол нэг ч хүн, нэг ч газраас хариу ирээгүй.

Анх осол болсон үед сургуулийнх нь захирал буруудаж ажлаасаа халагдаж байсан. Өөр бусдаар нөхөн төлбөр зэрэг зүйл авч чадаагүй. Гэхдээ тухайн үед тусалж байсан хүмүүс болон мэргэжил нэгт багш нарт нь талархсанаа хэлье” гэлээ.


Иргэн Д.Должинсүрэн: 

-2008 оноос хойш хүүхдүүдийнхээ төлөө амьдарч байгаа ч группээс тогтоосон 500 мянган төгрөгөөр амьдралаа залгуулж байгаа нь эм тариандаа зарцуулаад дуусдаг. Сүүлийн жилүүдэд нуруу нугасны гэмтэл илэрч суумгай болсон. Би дөнгөж 40 настай, гурван хүүхдээ орхиод хорвоог орхимооргүй байна. Монголчууд та бүхнээс манай гэр бүлийг элэг бүтэн байлгахад туслаач. “Би өвдөж байсан ч гурван хүүхдийнхээ төлөө амьдарч, босох хэрэгтэй гэж бодсон. Би амьдармаар байна. Хөл дээрээ л зогсмоор байна. Гурван хүүхдээ хүмүүжүүлээд сайхан хүн болгоод, хөдөлмөр эрхэлж, дуртай ажлаараа ажиллаж үзмээр байна. Би чинь хүн шүү дээ. Хүмүүсийн хажуугаар би нүүр бардам алхмаар байгаа. Хүмүүс намайг хараад чөтгөр харсан юм шиг л байдаг. Монголын сэтгэл нэгт ахан дүүсээсээ чин  сэтгэлээсээ гуйж байна. Надад туслаач” гэв.

“Би өвдөж байсан ч гурван хүүхдийнхээ төлөө амьдарч, босох хэрэгтэй гэж бодсон. Би амьдармаар байна. Хөл дээрээ л зогсмоор байна. Гурван хүүхдээ хүмүүжүүлээд сайхан хүн болгоод, хөдөлмөр эрхэлж, дуртай ажлаараа ажиллаж үзмээр байна. Би чинь хүн шүү дээ. Хүмүүсийн хажуугаар би нүүр бардам алхмаар байгаа. Хүмүүс намайг хараад чөтгөр харсан юм шиг л байдаг. Монголын сэтгэл нэгт ахан дүүсээсээ чин  сэтгэлээсээ гуйж байна. Надад туслаач” гэв.

Том хүү Д.Тэмүүлэн:

-Би 12 дугаар ангид сурдаг. Ээжийг минь ийм царайтайг хүмүүс хараад их сонин ханддаг. Дотроо сэтгэл маш их өвддөг. Ээжийгээ одоо хөл дээр нь босгохыг хүсэж байна гэсэн юм.

Иргэн Д.Должинсүрэнд БНСУ-ын Илсан хотын эмнэлэгт эмчилгээ хийлгэх 100 сая воныг олох шаардлага үүсээд байгаа юм байна. Иймд та бүхэн түүнд туслахын хүсвэл Хаан банкны 5152096292 дансанд тусламжийн гараа сунгаарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно 20 минутын өмнө
Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллагын үйл ажиллагаа үр дүнг үнэлж, дүгнэх арга зүй сэдэвт сургалт зохион байгуулж байна 16 цагийн өмнө
Э.Батшугар: Эдийн засгийн өсөлт иргэн бүрийн амьдралд бодитой нөлөөлөх ёстой 17 цагийн өмнө
Монгол Улсаас 37 иргэнийг албадан гаргажээ 17 цагийн өмнө
АТГ: Оюун-Эрдэнийн Тэмүүлэнг ирж тайлбар өгөхийг мэдэгдсэн 18 цагийн өмнө
Цэргийн гавьяаны одонгоор гурав, цэргийн хүндэт медалиар долоон хүн шагналаа 18 цагийн өмнө
Тоёота Алфарт маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг 50 мянган төгрөгөөр торгожээ 19 цагийн өмнө
GANGBAY | КАСЕТА тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа 19 цагийн өмнө
Иргэдийн 50.2 хувь нь 30-60 насандаа нас барж байна 19 цагийн өмнө
“Номын баяр” 37 дахь жилдээ зохион байгуулагдана 20 цагийн өмнө
Өнгөрсөн онд 4436 хос гэрлэлтээ цуцлуулжээ 20 цагийн өмнө
Б.Пүрэвдорж: Хамгийн том хулгай "Эрдэнэс Тавантолгой" дээр явж байна 21 цагийн өмнө
Улсын хэмжээнд 29689 багшийн 854 507 сурагч үнэлгээнд хамрагдана 21 цагийн өмнө
​УИХ-ын чуулган 52.4 хувийн ирцтэй байна 21 цагийн өмнө
​Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраав 22 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1891 бүртгэгдлээ 22 цагийн өмнө
Үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камерууд ажиллаж эхэллээ 22 цагийн өмнө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ 23 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн дараах байршилд халуун ус хязгаарлана 23 цагийн өмнө
ДАШТ-ээс Л.Туруунаа хүрэл медаль хүртлээ Өчигдөр