УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Хуулийн төслийг дэмжиж байна. Өнөөдрийн шинэ Монгол Улсыг байгуулсан, шинэ зах зээл, нийгмийн харилцаанд шилжихэд хамгийн их ачааг нуруун дээрээ үүрсэн хэдэн ахмадаа Монголын төр анхаарч үз. Эхний ээлжинд тэтгэврээр барьцаалсан зээлийг тэглэ. ҮАБЗ оны зааг дээр хуралдаад чиглэл гаргасан байна. Энэ өгсөн зөвлөмж чиглэлийн дагуу Засгийн газраас иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хуулийн төслийг санаачлаад байнгын хороодууд хэлэлцэн УИХ-ын чуулганы хуралдаанаар оруулж байгааг бүрэн дэмжиж байна. Би баяртай байгаа гэдгээ илэрхийлье”
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна