МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ШУУРХАЙ ХУРАЛДАХ ГЭЖ БАЙНА


Зөрчлийн тухай хуулийн анхны хэлэлцүүлэг энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хийгдэхээр товлогдсон. Энэ дагуу өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсэгт чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэх чиг өгсөн юм.

Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд нийтлэг байдлаар баривчлах, их хэмжээний мөнгөн дүнгээр торгох чиглэлд хэтэрхий хатуу заалтууд оруулсан явдалд шүүмжлэлтэй хандсан. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр ажлын хэсэгт багтсан Х.Нямбаатар, Н.Учрал нарын гишүүдийг "Амьдралд нийцэхгүй хатуу заалтууд оруулсан байна. Хэдий мэргэжил дөхүү ч эд бол залуу хүмүүс. Х.Нямбаатар өмгөөлөгч, Н.Учрал эрхзүйч. Эрх ашгийн зөрчил ч үүсэх магадлал бий. Энэ хатуу заалтууд чинь эргээд, намын нэр хүнд унагана" гэхчилэн шүүмжлэх гишүүд ч гарсан билээ.

Түүнчлэн байнгын хорооны хуралдааны үеэр Ц.Гарамжав гишүүн гүтгэх заалтад ногдуулах торгуулийн хэмжээг нэмэх горимын санал гишүүдийн дэмжлэгийг хүлээвэл хувь хүнийг facebook, twitter болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн тохиолдолд 10 сая, ААН-ийг 100 сая төгрөгөөр торгох заалт хэрэгжих боломжтой болно. Ажлын хэсгээс гүтгэх зүйл заалтыг 2-20 сая хүртэлх төгрөгөөр торгохоор зааж өгөөд байсан юм. Ц.Гарамжав гишүүний энэ саналыг Ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд байгаа энэ үед намынхаа нэр дэвшигчийг муулуулахгүй байх, хэвлэл мэдээллийн байгууллагад шууд хаалт хийх үйлдэл гэж тайлбарлах үндэслэл ч байгаа юм. Зөрчлийн хуулиар шийтгэгдэн, торгуулиа төлөөгүй тохиолдолд 7-30 хоног баривчлахаар зааж өгчээ. Торгуулийн хэмжээг Зөрчлийн тухай хуульд ингэж үнэмлэхүй байдлаар нэмэгдүүлж, торгуулиа төлөхгүй бол саатуулах арга хэмжээг авахаар тусгаж өгч буй нь хэтэрхий өрөөсгөл байгаа талаар олон нийт шүүмжилсээр байгаа юм.

Харин яг энэ асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл шуурхай хуралдах гэж байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр