Гэмт хэргийн хохирогч болох эрсдэл бүхий хүүхдүүдийг цагдаагийн байгууллагаас бүртгэн, мэдээлэлжүүлж эхэлжээ. Энэ мэдээлэлд одоогоор 4000 хүүхэд бүртгэгдээд байна. Тодруулбал, эцэг эх нь архины хамааралтай, асран хамгаалагч нар нь урд өмнө гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан, амьжиргааны түвшнээс доогуур айл өрхийн, мөн асрамжийн газрын хүүхдүүд энэ мэдээлэлд бүртгэгджээ. Энэ жагсаалтад бүртгэгдсэн хүүхдүүдийг гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамтарсан багийн болоод цагдаагийн алба хаагчдын хяналт тодорхой графийн дагуу хийгдэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна