Алтан Сарнай 2019 оны тэргүүн наадам шилдгүүдээ тодрууллаа

О.Шүрэнцэцэг
2020/01/01

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан сарнай” оны тэргүүн наадам 19 дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө. 2019 оны 12-р сарын 31-ний үдэш улс төр, нийгэм, бизнес, урлаг соёлын манлайлагчид нэгэн дор хуран цугларч оны шилдгүүдээ тодрууллаа.Энэ удаагийн Алтан сарнай наадам “Хүчээ нэгтгэе” уриан дор зохион байгуулагдсан бөгөөд анхдугаар үндсэн хуулиа баталж, бүгд найрамдах улсаа зарлан тунхагласны 95 жилийн ойг хүндэтгэж наадмын найруулгыг бүхэлд нь хандуулжээ.

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны хамт олон хүрэлцэн ирсэн хүндэт зочиддоо “Liddle Syndrome гэх хүнд өвчинтэй тэмцэж буй Батзоригийн гэр бүлийг дэмжиж, эко модон гар утасны тавиурыг бэлэг болгон барьсан бөгөөд,  жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сайн үйлсийн хандивийн аянаар эмчилгээний зардалд нь хувь нэмрээ оруулахаар ирсэн зочин бүр хандив өргөлөө. Хүн бүрийн өгсөн хандив эгэл жирийн хөдөлмөрч залуугийн хань А.Мөнхзаяагийн эмчилгээний зардалд зориулагдахаар боллоо.

Энэ жилийн Нийгэм, Эрүүл мэндийн салбарын Оны онцлох хүн номинацийн эзнээр Эх орондоо элэгний анхдагч өмөнтэй, элэгний хатууралтай өвчтөнд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулж, элэг шилжүүлэн суулгах ес дэх удаагийн хагалгааг амжилттай хийсэн ХСҮТ-ийн ерөнхий захирал, Францын Мэс заслын академийн хүндэт гишүүн, анагаах ухааны доктор Ж.Чинбүрэн эмч “Алтан сарнай” цомыг хүндэтгэлтэйгээр гардан авлаа.

Спортын салбарын Оны онцлох хүн номинацид дэлхийд амжилтаа таниулж Токио 2020 Олимпийн их наадамд анх удаа багийн спортоор оролцох болсон “Монголын 3x3 эмэгтэй Үндэсний шигшээ” багийн тамирчид “Алтан сарнай” цомын эздээр тодорсон байна.

Оны Дэлхийн Монгол Хүн номинацийн эзнээр 2016 онд МУГЖ дуучин Б. Дашдондогийн үүсгэн байгуулсан дэлхийг байлдан дагуулж буй Монгол үндэсний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодогThe Hu хамтлаг “Алтан сарнай” цомын эзэн болж оны сүүлийн өдөр дахин нэг удаа шилдгээр шалгарлаа.

Эдийн засаг, бизнесийн салбарын Оны онцлох хүн номинацийн эзнээр 2019 онд Тавантолгой зүүн баян, Тавантолгой Гашуун сухайтын төмөр замын төслүүдийн санхүүжилтийг эхлүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар бууруулж, нийтдээ 7000 гаруй ажлын байр шинээр бий болгож, улсын төсөвт 2018 онд 478,8 тэрбум, 2019 онд 660 тэрбум төгрөгийн татвар хураамж төлсөнЭрдэнэс Таван Толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Алтан сарнай” цомын эзнээр тодорсон байна.

Соёл урлагийн салбарын Оны онцлох хүн номинацид Латин формейшн бүжгийн Монгол Улсын таван удаагийн аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний V, VI байрын шагналтMoon Dance бүжгийн хамтлаг шалгарч “Алтан сарнай” цомын эзнээр тодорсон байна.

Энэ жил анх удаа бүтээн байгуулалт, инновацийн салбарын Оны онцлох байгууллага, Оны онцлох үйл явдал номинациудыг нэмж орууллаа. Бүтээн байгуулалт, инновацийн салбарын Оны онцлох байгууллагаар Засгийн газраас зарласан утаа, агаарын бохирдлыг багасгах төслийн хүрээнд иргэдэд шинэ стандартын сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэн худалдаалж буй “Таван толгой түлш” ХХК шалгарч “Алтан сарнай” цомын эзнээр тодорсон байна.

Үйлчилгээний салбарын Оны онцлох  хүн номинациар 10жил Нийтийн тээврийн үйлчилгээний салбарт үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллаж “Хөдөлмөрийн аварга”, “Хөдөлмөрийн алдар” тэмдгээр шагнуулсан онц тээвэрчин “Автобус Нэгдэл” ХХК-ийн жолооч М.Батцэцэг гэх бүсгүй шалгарч Алтан сарнай” цомын эзнээр тодорлоо.

Нийгмийн Ардчиллын цом буюу МАН-ын даргын нэрэмжит шагналаар өргөсөн тангарагтаа үнэнч байж хяналт шалгалтад 421 объект хамруулан, 1785 зөрчил илрүүлж, 1354 зөрчлийг арилгуулан, 51 субъектийн 21,300,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээг авч ажилласан Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Цэвэгмидийн Барсхүү, Монголд анх удаа өвдөгний хагас хиймэл, үе суулгах мэс засал болон донороос шөрмөс авч үед суулгах мэс заслыг хийсэн эмч УНТЭ-ийн захирал Тогтмолын Мөнхсайхан, 2015 оноос боловсролын шинэчлэлийг өөрөөсөө эхэлж хүүхэд бүрийг хөгжүүлэх “Зөв Монгол хүн”–ийг төлөвшүүлэх, нийгэмшүүлэх тэдний авъяас чадварыг нээн илрүүлж, чадваржуулахад үнэтэй хувь нэмэр оруулан ажилласан, “Би багш” нэвтрүүлгийн “Шилдэг багш-2019”-ээр шалгарсан  Сэлэнгэ аймгийн Мандал сумын III сургуулийн багш Ц.Аюуш нарт гардуулав.

Энэхүү үдшийг улс төр, бизнес, урлаг спортынхон сэтгэл дүүрэн, олон сайхан дурсамж, баяраар үдлээ.

Алтан сарнай наадмын зарим гэрэл зургуудаас сонирхуулж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 50 минутын өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 2 цагийн өмнө
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 2 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2 цагийн өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 15 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 19 цагийн өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 20 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 21 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 21 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 21 цагийн өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 23 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 23 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Өчигдөр
Ирэх сард болох барилдаанууд Өчигдөр
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр