zarig.mn сайтын 2019 оны онцлох 19 контент

О.Шүрэнцэцэг
2019/12/31

Хуучин он улирч, 2020 он хаяанд ирлээ. Зариг.мн сайт өнгөрч байгаа онд хийж бүтээсэн ажлаа тайлагнан үзэгчиддээ хүргэж байна. Тодруулбал, 2019 оны онцлох 19 контентоо тоймлон хүргэж байна.

УИХ-аас анх удаа “талархал” гардсан нь зариг.мн сайтын хамт олон байсан юм. Энэ талархалд ганцхан УИХ-ын дарга Занданшатарын гарын үсэг байх ч монголын ард түмний сэтгэл дэмжлэг цугтаа багтсан билээ.

- Хүндэт талархал хүрсэний шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлийн хохирогч болсон Энхүүлээ, Мөнхүүлээ хоёр байсан юм. Хүчирхийлийг бие махбодиороо амсан, үхэл амьдралын заагт ирсэн тэд шинээр амьдрал эхлэхэд бидний зохион байгуулсан хандивын аян, түүнийг дэмжин тэтгэсэн ард түмний өглөг бодит үр дүнг үзүүлсэн юм. Тав хоногийн хугацаанд өрнүүлсэн хандивын аяны хүрээнд 83 сая төгрөг хуримтлагдсан юм.

- Бас дахиад л хүүхэд хүчирхийллийн хохирогч боллоо. Жигшмээр нь хүчирхийлэгч нь ард түмнийг хамгаалах үүрэгтэй цагдаа нар байв. Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын цагдаа нар сурагч охидыг хүчиндэж, хохирогч охин хүчирхийлэгчийн хүүхдийг төрүүлээд байна. Харин хүчирхийлэгч гурван жилийн ял сонслоо. Энэ бүх мэдээллийг Увс аймаг дахь цагдаагийн газрын дарга Ч.Лхагвадорж нуун дарагдуулж байж болзошгүйг бид мэдээлснээр ЦЕГ-ын Дотоод хяналтын шалгалт орж, Ч.Лхагвадорж хурандааг ажлаас нь чөлөөлсөн юм.

- Цагдаагийн алба хаагчийн ёсзүйн алдааны асуудлаар оны онцлохоо үргэлжлүүлж байна. ТЦА-ны УСХ-ийн дарга, цагдаагийн хурандааЭ.Бөхбатын эзэмшлийн орон байранд хууль бус мөрийтэй тоглоомын газар ажиллаж байсныг бид ил болгон, асуудал өндөр авсан. Энэ асуудал үзэгчдийн дунд “байраа мартсан” гэх трендийг бий болгосон нь шударга ёс шаардсан үзлийн илрэл байлаа.

- Мөрийтэй тоглоомын асуудал Э.Бөхбат хурандаагийн жишгээр дуусгавар болсонгүй. Зөвхөн Баянгол дүүрэгт л гэхэд 20 гаруй хууль бус мөрийтэй тоглоомын газар ажиллаж байгааг цагрдаагийн алба хаагчид илрүүлж, хааж битүүмжилсээр байгаа нь бидний хөндсөн сэдэв үр дүн дагуулсны илрэл билээ.

- Хууль бус үйлдэлд холбогдогсдын тоо 1000-д хүрлээ. Энэ бол БНХАУ-ын иргэд зохион байгуулатад орж, УБ дахь томоохон зочид буудлуудад сүүлийн үеийн техник хэрэгсэл ашиглан, сүлжээнд холбогдож, ямар нэгэн үйлдэл хийж, их хэмжээний мөнгө олж байсан явдал. Энэ үйлдлийг мөн л зариг сайтын сурвалжлах гурван баг гурван газраас зэрэг шууд дамжуулалт хийж, олны анхааралд оруулсан юм.

- 800 хятад иргэнийг хэн, ямар зөвшөөрөл, ямар шугамаар МУ-д оруулж ирэв. Энэ асуудалд холбогдуулан ТЕГ-аас 51 компанид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаагийн нэг нь УИХ-ын гишүүн Энхбаярын эзэмшлийн “Ханлиг тайшир” гэх компани байгааг бид баримтаар ил болгосон юм. - Иргэдийн татварын мөнгө болох албаны автомашиныг хүүхдэдээ унуулж, хүү нь найзуудтайгаа орон нутагт зугаацаж явааг бид ил гаргасан нь ХААИС-ийн харьяа МААЭШХ-ийн захирал Т.Батсүх байлаа. Хүү нь жолоодож, зугаалж яваа бичлэгийг “миний хүү биш, манай ажлынхан” хэмээн хамт олноо бухсан Т.Батсүх захирал ажлаасаа халагдсан ч шүүхдсээр эргээд зөөлөн суудалдаа тухаллсан. Гэхдээ хэн нь хэн болохыг үзэгч, уншигчид нэгэнт дүнгээ тавьсан бизээ.

- Т.Батсүх захирлын ичгүүргүй үйлдэл төрийн байгууллагуудад дохио өгч чадсан. Тиймдээ ч Төрийн албаны зөвлөлөөс хяналт шалгалт хийж, 60 гауй албаны автомашин сургуулийн хүүхдүүдийг зөөж байгаа нь ил боллоо.

- Дөнгөж төрсөн иргэнээсээ төлбөр нэхдэг эмнэлэг байгааг бид мөн л илчилснээр эрүүл мэндийн салбарын хяналт өндөрссөн гэж хэлж болно. Нярайн шарлагын аппарат хүрэлцдэггүйгээс маш олон хүүхэд шарлалтаа эмчилж чадалгүй, насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болох хувь заяа байна. Гэтэл цөөхөн тоотой шарлагын аппартаыг төрийн өмчийн эмнэлэг төлбөртэй болгож болох уу?

- Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр дөрөв дэх жилдээ ял эдэлж байгаа Содгомдаржаа, Т.Чимгээ нар хорих байранд эрүүдэн шүүлгэсэн бичлэг задарсан нь энэ онд иргэдийн дуулсан бас нэг сэрдийм үйл явдал байсан юм. Харамсалтай нь эрүүдэн шүүлт зөвхөн тэдэнд биш маш олон игэн амссан нь ХЭҮК-т ирсэн гомдлоор илчлэгддэг билээ.

- УИХ-ын гишүүн Ц.Гарамжав. 10 тэрбумын зээлээ иргэдийн татвараар бүрдэх Монгол банкны эрсдэлийн сангаар хаалгачихсан явдал татвар төлөгч бүрийн шаардах учиртай хариуцлага мөнөөсөө мөн.

- Монголбанк 10 тэрбумыг нь чимээгүйхэн төлчихөөд заригийн сурвалжилга гарч, нийгмийн шаардлага үүсэхтэй зэрэгцэн 10 тэрбумаа хуулийн байгууллагаар нэхэмжлэхээр болсноо зарлалаа.

- ТЕГ-ын дарга, шинэхэн генерал Т.Гэрэл. Хуулийг эн тэргүүнд хэрэгжүүлэх үүрэгтэй, хэрэгжүүлэхийг шаарддаг эрхэм өөрөө алтны уурхайд эзэн сууж, түүнийгээ бүр гурван ХХК-иар дамжуулан нуусан байгааг ил болголоо.

- 2019 оны тавдугаар сараас нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглож, сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэхлсэн нь 12 хүний амиа алдах шалтгаан боллоо. Иргэд угаарын хийнд хордож байгааг анхлан мэдээлэхэд төрийн байгууллага, засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй, дайрталтан дунд бид байсан ч үнэн ялгарч, хохирсон иргэд бидэнд хандаж эхэлсэн. Үүний хүчинд нийслэлийн шуурхай комисс амралтын өдөр, шөнийн цагаар яаралтай хуралдаж, сэрэмжлүүлэг ажлаа эхлүүлсэн билээ.

- МУ-г төлөөлөн хилийн чанадад суугаа элчин сайдууд хууль бус наймаа, хар тамхины худалдаачин байж болзошгүй мөн л бид анхлан мэдээлж, хуулийн байгууллагын анхааралд хүргэлээ. Бодит жишээ нь БНХАУ-ын хөх хотод суусан консул Д.Мөнх-Эрдэнэ.

- Зариг.мн сайт хөрөг ярилцлагын “зариг монгол” нэвтрүүлэг бэлтгэн хүргэдэг нь үзэгчдээс талархлын үг сонсох бас нэгэн контент болж байгаад бид урамшиж байна. Тухайлбал, МУ-н аварга С.Мөнхбат, МУ-н заан Н.Жаргалбаяр, хөгжлийн бэрхшээлийг үл ажран бусдыг манлайлан хөдөлмөрлөж, өөртэйгээ ижил бэрхшээлтэй иргэдэд ажлын байр бий болгон яваа Д.Бямбадорж, Ардчилсан хувьсгалын цогтой тэмцэгч Б.Батжаргал гуай нарын ярилцлагыг хүргээд байна. 2019 онд бидэнтэй хамт байж, дэмжиж, шүүмж зөвлөгөөг өө ирүүлсэн үзэгчиддээ баярлалаа. Зариг.мн сайтын хамт олон ирэх жилүүдэд илүү хичээн, мэдээ сурвалжлагаараа илүү олон үр дүнгүүдийг үзүүлэхийн тулд ажиллах болно. Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллагын үйл ажиллагаа үр дүнг үнэлж, дүгнэх арга зүй сэдэвт сургалт зохион байгуулж байна 8 цагийн өмнө
Э.Батшугар: Эдийн засгийн өсөлт иргэн бүрийн амьдралд бодитой нөлөөлөх ёстой 9 цагийн өмнө
Монгол Улсаас 37 иргэнийг албадан гаргажээ 9 цагийн өмнө
АТГ: Оюун-Эрдэнийн Тэмүүлэнг ирж тайлбар өгөхийг мэдэгдсэн 10 цагийн өмнө
Цэргийн гавьяаны одонгоор гурав, цэргийн хүндэт медалиар долоон хүн шагналаа 10 цагийн өмнө
Тоёота Алфарт маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг 50 мянган төгрөгөөр торгожээ 11 цагийн өмнө
GANGBAY | КАСЕТА тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа 11 цагийн өмнө
Иргэдийн 50.2 хувь нь 30-60 насандаа нас барж байна 11 цагийн өмнө
“Номын баяр” 37 дахь жилдээ зохион байгуулагдана 12 цагийн өмнө
Өнгөрсөн онд 4436 хос гэрлэлтээ цуцлуулжээ 13 цагийн өмнө
Б.Пүрэвдорж: Хамгийн том хулгай "Эрдэнэс Тавантолгой" дээр явж байна 13 цагийн өмнө
Улсын хэмжээнд 29689 багшийн 854 507 сурагч үнэлгээнд хамрагдана 13 цагийн өмнө
​УИХ-ын чуулган 52.4 хувийн ирцтэй байна 14 цагийн өмнө
​Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраав 14 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1891 бүртгэгдлээ 14 цагийн өмнө
Үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камерууд ажиллаж эхэллээ 14 цагийн өмнө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ 15 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн дараах байршилд халуун ус хязгаарлана 15 цагийн өмнө
ДАШТ-ээс Л.Туруунаа хүрэл медаль хүртлээ 16 цагийн өмнө
“Улаанбаатар марафон” уралдааны бүртгэл энэ сарын 20-нд дуусна 16 цагийн өмнө