Баянзүрх дүүргийн 2019 оны онцлох ажлуудаас

О.Шүрэнцэцэг
2019/12/31

Баянзүрх дүүргийн 2019 оны онцлох ажлуудаас Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, эдийн засаг, нийгмийн зорилтын хэрэгжилт болон 2019 онд зохион байгуулан хэрэгжүүлж буй ажил үйлчилгээнээс онцолж байна.

СУРГУУЛИЙН 11 БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРОВ

Баянзүрх дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудынхаа боловсрол, тэдний сурч хүмүүжих орчинд ихээхэн анхаарал хандуулан ажилладаг. 2019-2020 оны хичээлийн жилд дүүргийн хэмжээнд нийт 62 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд хамрагдан суралцаж байна. Улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ хичээлийн жилд Баянзүрх дүүрэгт ерөнхий боловсролын 11 сургуулийн барилгыг барьж ашиглалтад орууллаа. Дүүргийн хэмжээнд сургуульд хамрагдалт 99 хувьтай байна.

ГЭРЭЛТҮҮЛГИЙН ТООГ НЭМЛЭЭ

Баянзүрх дүүргийн хэмжээнд 2019 онд улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууцны хороолол дунд нийт 1425 ширхэг гэрэлтүүлэг суурилуулав.

Гэрэлтүүлгийн тоо нэмэгдсэнээр гэр хороолол болон орон сууц хороолол, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үйлдэгдэх гэмт хэргийн гаралт буурч, замын хөдөлгөөний аюулгүй байдал, ил задгай хог хаях байдал эрс буурч байгаа юм.

120.000 М.КВ ТАЛБАЙН ШОРООН ЗАМЫГ ХУСЧ ТЭГШЛЭВ

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах үүднээс дүүргийн зүгээс гэр хороодын энхэл догол ихтэй шороон замуудыг 2015 оноос эхлэн засч, тэгшлэх ажлыг эхлүүлсэн нь иргэдийн таашаалд хамгийн их хүрсэн ажил болсон. 2019 онд дүүргийн төсвийн хөрөнгөөр нийт 120.000 м.кв талбайн шороон замыг хусч тэгшиллээ.

ЦЭЦЭРЛЭГИЙН ТОО ЕСӨӨР НЭМЭГДЛЭЭ

Дүүргийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 195 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Нийт 28 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа юм. 2019 онд дүүргийн удирдлагын зүгээс хүүхэд багачуудын сурч боловсрох орчинг таатай болгох зорилтыг тавин ажилласан.

Энэ хүрээнд улс, нийслэл болон хамтын ажиллагаатай Олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар зургаан цэцэрлэгийн барилгыг барилсан бол гурван цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа.

УЛСЫН ҮЗЛЭГЭЭР ‘’МАШ САЙН ХАНГАЛТТАЙ’’ ҮНЭЛЭГДЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явуулах тухай” 150 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах төв комисс Баянзүрх дүүрэгт ажилласан.

Улсын үзлэгээр архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад гарч буй ололт, дутагдлыг үнэлэхээс гадна илэрсэн зөрчил, алдаа дутагдлыг засч сайжруулах, мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөөгөөр хангаж, архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын явц байдлыг тогтоосон бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газар дөрвөн үндсэн шалгуур үзүүлэлтээр шалгуулж ‘’Маш сайн хангалттай’’ үнэлэгдлээ.

1768,58 ТОНН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭВ

Иргэдийн ая тухтай, цэвэр цэмцгэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч дүүргийн хэмжээнд орон нутгийн өмчит Нийтлэг үйлчилгээний газрууд /НҮГ/ ажиллаж байна. НҮГ-1, 2, 3, 4 болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгжүүд, иргэдтэйгээ хамтран нийт 15 удаагийн их цэвэрлэгээг зохион байгуулж, 1,468,044м2 талбайн 1768,58 тонн хог хаягдлыг цэвэрлэв.

НҮБ-ЫН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

НҮБ-ын Хүүхдийн сангийн “Хүүхдэд ээлтэй дүүрэг-Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөр 2017 оноос хэрэгжиж эхэлсэн билээ. Тэгвэл энэ онд тус хөтөлбөрийн дунд хугацааны тайлангийн хурал болж өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулж, ирэх онд хийгдэх ажлуудаа төлөвлөсөн юм.

Дашрамд дурдахад, хүүхдэд ээлтэй бодлого эрхзүйг дүүргийнхээ хэмжээнд бүрдүүлж, хөрөнгө оруулах, гэр бүл хүүхдийн оролцоог хангах зорилго тавин ажиллаж байна.

31 БАЙРШИЛД ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ БАЙГУУЛЖЭЭ

“Хүүхдийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх газар, хэлтсүүд багагүй ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

Тухайлбал, Дүүргийн хөгжлийн төвтэй хамтран 9 хорооны 10 байршилд иж бүрэн тохижилт бүхий хүүхдийн тоглоомын талбайг байгууллаа. Мөн 15 хорооны 21 байршилд хүүхдийн тоглоомын талбай бичил цэцэрлэгт хүрээлэнг шинээр байгуулсан байна.

ШИНЭЭР 8,3 КМ АВТО ЗАМ ТАВИГДАВ

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлийн Эдийн засгийн хөгжилтэй дүүрэг зорилтын хүрээнд нийт 8,3 км хатуу хучилттай авто зам тавигдлаа.

Мөн дүүргийн Тамгын Газраас дүүргийн НҮГ-3 ОНӨААТҮГ-тай хамтран орон сууцны хороолол дундах 1.600 м.кв талбайн хатуу хучилттай авто замын нөхөөсийн ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийв.

Түүнчлэн дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн 26 байршилд 10,788 м.кв талбайд явган хүний зам ашиглалтад оржээ.

НИЙСЛЭЛИЙН ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА

Нийслэл хот байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан Шилдэг хороо, Шилдэг хэсгийн ахлагчдын баг шалгаруулах арга хэмжээнд Баянзүрхчүүд амжилттай оролцлоо. Нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос Баянзүрх дүүргийн 9, 16 дугаар хороо “Тусгай” байранд орж Нийслэлийн Шилдэг 10-н хорооны нэгээр тус тус шалгарчээ.

Харин дүүргийн 2, 7, 12, 27 дугаар хорооны хэсгийн ахлагчдын баг Нийслэлийн Шилдэг 10-н хэсгийн ахлагчийн багт шалгарсан юм. Мөн дүүргийн 26 дугаар хороо Манай хороо, миний гудамж аяны "Шилдэг байшин хороо"-оор шалгарсан байна.

95 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ СОЁЛЫН ОРДОН

Баянзүрх дүүргийн Соёлын ордон буюу хуучнаар Жанжин клуб үүсэн байгуулагдсаны түүхт 95 жилийн ой энэ онд тохиосон. Нийслэлийн ууган Соёлын ордныг дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваагийн санаачлагаар 2015 онд орчин үеийн 3D кино үзэх боломжтой кинотеатр болгон өргөжүүлсэн юм.

Соёлын ордон нь 500 хүний суудал бүхий үзвэрийн танхим, номын сан, орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий хөгжим, кино проектор, үндэсний хөгжмийн иж бүрдэлтэйгээр ажиллаж байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 4 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 5 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 5 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 6 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 8 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 9 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 10 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 10 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 10 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 11 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 11 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21