2019 оны 12 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна. |
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 16-18 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна