УДШ-ийн шүүгчийн болон анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд зарим хүнийг томиллоо

О.Шүрэнцэцэг
2019/12/30

Улсын дээд шүүхийн шүүгчийн болон анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд зарим хүнийг томиллоо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай, Зарим хүмүүсийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай зарлиг гаргалаа.
Зарлиг гаргасантай холбогдуулан өнөөдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шүүгч нарт шүүгчийн үнэмлэхийг нь гардуулж өгөв. Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай зарлигт: “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн  эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Болдын Амарбаясгаланг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсугай” гэжээ. Зарим хүмүүсийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай зарлигт:
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Дашдэлэгийн Элбэгзаяаг Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Энхтөрийн Оюун-Эрдэнийг Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Заяндүүгийн Ганчимэгийг Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Дашнамжилын Дарьсүрэнг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Пүрэвийн Пагмыг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Цэвээний Эрдэнэчимэгийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсугай” гэжээ.
Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай зарлигт:
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Сарантуяагийн Ганбат, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бямбаагийн Мөнх-Эрдэнэ нарыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Сугарын Болортуяаг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Пүрэвцэрэнгийн Доржбалыг Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бадарчийн Маринаг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус шилжүүлэн томилсугай.
Адил шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох болсонтой холбогдуулан шүүгч Сарантуяагийн Ганбатыг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Бямбаагийн Мөнх-Эрдэнийг Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Сугарын Болортуяаг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Пүрэвцэрэнгийн Доржбалыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Бадарчийн Маринаг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй” гэжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 4 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 5 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 5 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 6 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 8 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 9 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 10 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 10 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 10 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 11 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 11 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21