“Монголын түүх-Монгол бахархал” эсээ бичлэгийн уралдаанд тэргүүлсэн сурагчдад шагнал гардууллаа

Өнөрцэцэг
2019/12/29

 

Их эзэн Чингис хааны өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Их сургууль хамтран “Монголын түүх-Монгол бахархал” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарласан билээ.

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид оролцсон эсээ бичлэгийн тэмцээн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл гурван үе шаттай явагдсан юм. Гурав дахь шатны шалгаруултад 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан 36 сурагч “Түүхээс авах бидний сургамж” сэдвээр өөрсдийн оюуны хүч, мэдлэгийн цараагаа сорьж уралдаанд шалгарсан  шилдэг 9 сурагч өнөөдөр шагналаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас гардаж авлаа.

  • Тэргүүн байранд

Увс аймгийн Баруунтуруун сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Батцэцэгийн Зүнжиймаа

  • Дэд байранд

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 57-р сургуулийн сурагч Пүрэвжаргалын Халиунзул

Баянхонгор аймгийн “Номундалай” цогцолбор сургуулийн сурагч Сэджавын Гантуяа

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй цогцолбор” сургуулийн сурагч Идэрбатын Эмүүжин

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн сурагч Нэргүйбаатарын Золбоо

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн сурагч Батсайханы Марал нар,

  • Тусгай байранд

Булган аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Золзаяагийн Энхзул

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын сургуулийн сурагч Золжаргалын Мөнхгэрэлт

Дорнод аймгийн 2 дугаар сургуулийн сурагч Мөнхболдын Хонгорзул нар шалгарч батламж, мөнгөн шагналаар шагнуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сурагчдад батламж гардуулж, баяр хүргэн:

“Эх түүхээ гүнзгий танин мэдэж, эх оронч хүмүүжлээр өсөж байгаа эрхэм хүүхэд багачууд Та нартаа Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өлзийт энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улсынхаа хэмжээнд бүх ерөнхий боловсролын сургуулийн төгсөх 12 дугаар ангийн сурагчдын дунд “Монголын түүх-Монгол бахархал” сэдвээр зохиогдсон эсээ бичлэгийн уралдаанд шалгарч, энэ түүхэн бахархлын өдөр улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг Төрийн сүлд, Есөн хөлт Их цагаан тугныхаа өмнө шагналаа гардаж байгаад та бүхэнд дахин баяр хүргэе.

Энэ эсээ бичлэгийн уралдаанд нийтдээ 29 мянга гаруй сурагч хамрагдаж, хүүхдүүд маань маш идэвхтэй оролцсонд Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие нэн баяртай байна. Улс үндэстнийхээ туулж өнгөрүүлсэн түүхийн ололтыг бататгаж, алдааг цэгнэж явах нь одоо цаг, амьдран байгаа үеийнхээ мөн чанар, үнэ цэнийг мэдэх, ирээдүйн төлөвөө багцаалахад тун чухал юм. Ирээдүй хойч үе маань эх хэл, үндэсний бичиг, түүх соёлдоо шимтэн дурлаж байна гэдэг бол Монгол Улсын ирээдүй гэрэл гэгээтэй, оршихуй нь бат бэх байна гэсэн үг.

Би уралдаанд шалгарсан 9 хүүхдийн бүтээлийг уншиж танилцаад ирээдүй хойч үеэрээ туйлын их бахарлаа. Монголын  их-эх түүх бидэнд эв нэгдэл, санаа зорилго нэгтэй байхын, эцэг өвгөдийн үлдээсэн баялаг түүхийнхээ эзэн байхын, тусгаар тогтнол бүрэн эрхт байдал өнөөгийн бидний эрин үеийн гол агуулга мөн болохын, хагарч бутрахгүй эвлэж нэгдэж явахын чухал сургамж үлдээснийг хүүхдүүд өөр өөрийн өнцгөөс илэрхийлэн бичсэн байна.

Оролцсон бүх хүүхдүүддээ баярлалаа гэж хэлье.

Багш нартаа мөн баярлалаа.

Та бүхний цаашдын амьдралын замналд чинь аугаа их, эх түүх тань цаг ямагт түшиж тулж, омогшуулж ухааруулж явах болтугай.

Мөнх тэнгэр биднийг ивээг” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Түүхий эд гарган авч буулгахаас өөрийн боловсруулах аж үйлдвэр рүү 5 цагийн өмнө
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 9 цагийн өмнө
Зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар олгоно 9 цагийн өмнө
Инфляц долдугаар сард 13 хувьд хүрч, өмнөх сараас 1 нэгж хувиар өсжээ 10 цагийн өмнө
Дорноговьд 500 хүнд зориулсан “ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ МОНГОЛ ГЭР” бий 13 цагийн өмнө
Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ 13 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 13 цагийн өмнө
Өнөөдөр уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно 13 цагийн өмнө
ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ Дорнодоос эхэллээ Өчигдөр
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт шалгагдаж байсан иргэнийг Туркээс албадан авчирлаа Өчигдөр
“Чөлөөлье” аяны хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулж байна Өчигдөр
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 1.1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг эмнэлэгт хүлээлгэн өглөө Өчигдөр
Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо Өчигдөр
Увс, Ховд, Баян-Өлгийд цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлана Өчигдөр
ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 авто бензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ Өчигдөр
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы багийнхан Дорнод аймагт энэ 7 хоногт ажиллана Өчигдөр
Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов Өчигдөр
Уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН 2026/08/10