Таван давхраас унах гэж байсан охиныг аварчээ

О.Шүрэнцэцэг
2019/12/27

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр гал түймрийн дөрвөн дуудлага ирснээс Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) 9 дүгээр багийн 15 дугаар байранд орон сууцны өрөөнд гал гарсны улмаас 41 настай эрэгтэй угаартаж нас барсан байна.

Түүнчлэн Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг 18 дугаар байр 5 давхар орон сууцны барилгын 5 дугаар давхрын цонхноос 4 настай эмэгтэй хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч эсэн мэнд буулгаж цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Эгийн голын мөс цөмөрчээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум 6 дугаар багийн “Хоолой” гэдэг газар /Хатгал тосгоноос урд зүгт 15 км-т/ “Эг”-ийн голын мөс цөмөрч автомашин суусан тухай дуудлагыг 12.26-ны өдрийн 21:13 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дах Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 15 км зам туулан 21:35 цагт очиход Хатгал тосгоноос Алаг-Эрдэнэ сумын чиглэлд 5 зорчигчтой зорчиж явсан Алаг-Эрдэнэ сумын Яргис багийн харьяат иргэн М-ын эзэмшлийн “Пронтер” загварын ачааны автомашин суусан байсныг татаж гаргасан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллагын үйл ажиллагаа үр дүнг үнэлж, дүгнэх арга зүй сэдэвт сургалт зохион байгуулж байна 5 цагийн өмнө
Э.Батшугар: Эдийн засгийн өсөлт иргэн бүрийн амьдралд бодитой нөлөөлөх ёстой 5 цагийн өмнө
Монгол Улсаас 37 иргэнийг албадан гаргажээ 6 цагийн өмнө
АТГ: Оюун-Эрдэнийн Тэмүүлэнг ирж тайлбар өгөхийг мэдэгдсэн 7 цагийн өмнө
Цэргийн гавьяаны одонгоор гурав, цэргийн хүндэт медалиар долоон хүн шагналаа 7 цагийн өмнө
Тоёота Алфарт маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг 50 мянган төгрөгөөр торгожээ 8 цагийн өмнө
GANGBAY | КАСЕТА тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа 8 цагийн өмнө
Иргэдийн 50.2 хувь нь 30-60 насандаа нас барж байна 8 цагийн өмнө
“Номын баяр” 37 дахь жилдээ зохион байгуулагдана 9 цагийн өмнө
Өнгөрсөн онд 4436 хос гэрлэлтээ цуцлуулжээ 9 цагийн өмнө
Б.Пүрэвдорж: Хамгийн том хулгай "Эрдэнэс Тавантолгой" дээр явж байна 10 цагийн өмнө
Улсын хэмжээнд 29689 багшийн 854 507 сурагч үнэлгээнд хамрагдана 10 цагийн өмнө
​УИХ-ын чуулган 52.4 хувийн ирцтэй байна 10 цагийн өмнө
​Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраав 11 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1891 бүртгэгдлээ 11 цагийн өмнө
Үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камерууд ажиллаж эхэллээ 11 цагийн өмнө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ 12 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн дараах байршилд халуун ус хязгаарлана 12 цагийн өмнө
ДАШТ-ээс Л.Туруунаа хүрэл медаль хүртлээ 12 цагийн өмнө
“Улаанбаатар марафон” уралдааны бүртгэл энэ сарын 20-нд дуусна 13 цагийн өмнө