Түлшний зөв галлагааны заавар, зөвлөмжийг хүүхдүүддээ сайн зааж өгөх хэрэгтэй

О.Шүрэнцэцэг
2019/12/27

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хүнд, хөнгөн хэлбэрээр хордсон нийт зургаан өрхийн иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Эмнэлэгт гурван том хүн, нэг хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд болон нийслэлийн Онцгой комиссын даргын өгсөн үүргийн дагуу туулах чадвар сайтай ЗИЛ-131 автомашинаар өндөрлөг цэгүүдэд түлшний хөдөлгөөнт түгээлтийг хийж эхэлсэн. 28 автомашинаар нэгдүгээр сарын 30-ныг дуустал өдөр бүр хөдөлгөөнт түгээлтийг хийнэ. Мөн  нийслэлийн Цагдаа удирдах газар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газрын албан хаагчид хуваарийн дагуу 10:00 цагаас 24:00 цаг хүртэл нийслэл Улаанбаатар хотод сайжруулсан шахмал түлшийг түгээж байгаа 300 гаруй цэгт хяналт, шалгалт хийж ажиллаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг, эхчүүд хүүхдээ гэрт нь үлдээхдээ зуух, пийшингийн зөв галлагааны зөвлөмжийг сайтар зааж, зөвлөн галын аюулгүй байдлыг нь хангахыг онцгойлон анхааруулж байна” гэв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар “Тавантолгой түлш” ХХК-д байнгын хяналт тавин ажиллаж байна. Арваннэгдүгээр сард үйлдвэрлэсэн түлшнээс нь дээж авч шинжлүүлсний хариу гарсан дүгнэлтийг “Тавантолгой түлш” ХХК-д хүргүүлсэн. Шинжилгээгээр стандартын шаардлага хангасан гэсэн лабораторийн шинжилгээний хариу гарсан. Арванхоёрдугаар сард үйлдвэрлэсэн түлшнээс мөн дээж авч лабораторид өгсөн. Хариу нь хараахан гараагүй байна. Сард бид хоёроос доошгүй удаа түлшний найрлагад орж байгаа бүтээгдэхүүнээс нь дээж авч шинжлүүлж байгаа. Энэ хяналтаа цааш үргэлжлүүлж ажиллана” гэсэн юм.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Энэ хоёр дахь өдөр Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар холбогдох албаны хүмүүсийн хамт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллахдаа Хотын дарга холбогдох албаны хүмүүст тодорхой үүрэг даалгаврыг өгсөн. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан орлогч, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч нарыг “Тавантолгой түлш” ХХК байнга байрлан ажиллаж, түлшний түгээлт, борлуулалтад тогтмол хяналт тавин, түлш тасарсан цэгт түлшийг хүргэх ажлыг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон. Үйлдвэр бүрэн нөөц бололцоогоороо ажиллаж, өдөрт 3000 тонныг үйлдвэрлэж байна” гэлээ.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 1 цагийн өмнө
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 1 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 1 цагийн өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 15 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 18 цагийн өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 19 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 20 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 20 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 21 цагийн өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 22 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 23 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Өчигдөр
Ирэх сард болох барилдаанууд Өчигдөр
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр