НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барив

О.Шүрэнцэцэг
2019/12/24

Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, С.Бямбацогт нарын гишүүд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2019.12.23) өргөн мэдүүлэв.

Упсын Их Хурал, Засгийн газраас эдийн засгийн өселтийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн ойлгомжтой, тэгш шударга зарчмыг хангах, олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үе шаттай, тодорхой арга хэмжээний нэг нь 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга юм.

Уг хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар татварын хуулийн хэрэгжилтэд татвар төлөгчдийн оролцоотойгоор хяналт тавих, татвар төлөгчийг урамшуулах, бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулах замаар бизнест ээлтэй, тэгш шударгаар өрсөлдөх боломжийг бий болгох, далд эдийн засгийг бууруулах эрх зүйн таатай орчин бүрдсэн. Энэ үндсэн дээр 2015 оноос иргэн, аж ахуйн нэгжийн худалдан авсан бараа, үйлчилгээний үнийн дүнгийн тодорхой хувийг буцаан олгодог болсон бөгөөд ингэснээр сар бүр дунджаар 700 мянга орчим татвар төлөгч татварын баримтаа бүртгүүлдэг болоод байгаа аж. Тухайлбал, татварын алба 2019 оны эхний дөрвөн сард улсын төсөвт 1545.4 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлснээс 23.3 хувь буюу 313.7 тэрбум төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын орлогоос төвлөрүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийн нэмэгдсэн орлогын албан татварын орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад 50.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш борлуулалтын орлогын хэмжээ нь хуулийн шаардлага хангасан татвар төлөгчийн тоо 2016 онд 2337, 2017 онд 2934, 2018 онд 3638-аар, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар 1027-оор нэмэгджээ. Мөн посс машин хэрэглэгчийн тоо 2016 онд 65.199, 2017 онд 88.010, 2018 онд 118.876 болж өсөн, мэдээллээ цахим төлбөрийн баримтын санд илгээж хэвшжээ. Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг сүүлийн гурван жилийн байдлаар авч үзэхэд татвар ногдуулалт болон төвлөрүүлэлт жил дараалан нэмэгдсэн байна.


Үүний зэрэгцээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу албан татварын 20 хүртэл хувийг буцаан олголтын урамшуулал хэлбэрээр 2016 онд 499.650 татвар төлөгч иргэнд 35.1 тэрбум төгрөг, 2018 онд 793.070 татвар төлөгч иргэнд 121.4 тэрбум төгрөгийг буцаан олгосон байна.

Гэвч судалгаанаас үзэхэд улсын төсөвт төвлөрч буй татварын орлогын хэмжээ жилээс жилд өссөн дүнтэй байгаа ч нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлт төдийлэн их биш байгаа нь ирээдүйд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлт зогсонги байдалд хүргэх эрсдэл дагуулах магадлалтай байна. Иймээс нийт татвар төлөгчийн бүртгэлтэй худалдан авагчийн татварын ачааллыг бууруулах буюу буцаан олголтыг хувийг нэмэх замаар эрчимжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлтийг нэмэгдүүлж, улмаар далд эдийн засгийн хэмжээг бууруулах, төсвийн орлогын тогтвортой өсөлтийг хангах шаардлагатай байна гэж төсөл санаачлагч үзэж уг хуулийн төслийг боловсруулжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт сайжирч, улсын төсөвт төвлөрөх татварын орлого нэмэгдэж байгаа нь иргэдэд олгох буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Хуулийн төсөл батлагдаж, бараа, үйлчилгзэ худалдан авалтын дараах нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хэмжээг нэмэгдүүлснээр иргэдийн зүгээс байгууллага, аж ахуйн нэгжид тавих хяналт сайжирч, татварын орлогын бааз өргөжих боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.

Дэлхийн бусад орнуудад ч нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хэмжээ өндөр байдаг аж. Тухайлбал, БНСУ-д үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх буцаан олголт олгодог бол Швейцарьт 7.7, Японд 8, Люксембургт 17.1, Германд 19, Англи, Австри, Монакод 20, Португали, Грект 23, Дани, Испани, Норвеги, Швед зэрэг улсад 25 хүртэлх хувийг буцаан олгодог байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эдийн засаг Монголбанк 17 жил барагдаагүй “Олон Овоот”-той холбоотой авлагыг нөхөн төлүүлэх шийдэлд хүрэв 8 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл жолоодсон 31 905 зөрчил бүртгэгдэж 90 хүн амиа алдаж, 227 иргэн гэмтсэн байна 8 цагийн өмнө
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61 хувьтай байна 9 цагийн өмнө
Улаанбурхан өвчний нийт тохиолдол 13,697 болжээ 10 цагийн өмнө
Стандарт бус гэрэл ашигласан жолооч нарт торгууль оногдуулжээ 12 цагийн өмнө
Танилц: 2026 оны 1 сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хуулиуд 12 цагийн өмнө
Яармагийн түгжрэлийг гатлах ДҮҮЖИН ТЭЭВЭР... 12 цагийн өмнө
Төрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, ёс зүйд хамаарах 12 гомдолыг хянан шалгажээ 12 цагийн өмнө
Хэнтий аймагт төөрсөн 53 настай иргэнийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгжээ 14 цагийн өмнө
Монгол–Оросын аж үйлдвэрийн хамтын ажиллагааны хамтарсан Ажлын хэсгийн VI хуралдаан боллоо 14 цагийн өмнө
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ 15 цагийн өмнө
Нийтийн тээвэрт бөөлжиж, бие зассан зургаан тохиолдол бүртгэгджээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 утсанд нэгтгэгдлээ 17 цагийн өмнө
Хан-Уул дүүрэгт орон сууцанд гарсан галыг унтрааж, 22 иргэнийг аюулгүй гаргажээ 17 цагийн өмнө
Улаанбаатарт өнөөдөр цас орно -7 градус хүйтэн байна. 17 цагийн өмнө
Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Өчигдөр
Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Өчигдөр
Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байна Өчигдөр
Хэрэв танд ийм мессеж ирсэн бол битгий дараарай. Энэ бол цахим залилан! Өчигдөр