Хэвлийдээ хэдхэн сар амьдраад зүрх нь зогсох ураг олширчээ

О.Шүрэнцэцэг
2019/12/24

Ургийн хөгжлийн эрт үед буюу гурван сар хүртэл үр хөврөл амьгүй болохыг өсөлтгүй жирэмсэн гэдэг бөгөөд ихэвчлэн 12 долоо хоног хүртэлх хугацаанд тохиолддог байна. өсөлтгүй жирэмсэн үүсэх янз бүрийн шалтгаан байдаг бөгөөд жирэмсний эхний хагаст тохиолддог аж. ингэхдээ гол шалтгаан нь удамших, халдвараас, дотоод шүүрлийн, аутиомунны нөлөөгөөр өсөлтгүй жирэмсэн болдог ажээ. удамшлын хүчин зүйл нь үр хөврөл үүсэх үед хромсомын өөрчлөлтөөс болж жирэмслэлт таслагддаг аж. мөн өндгөн эс боловсрох болон бие гүйцсэн эр бэлгийн эс үүсэх явц өөрчлөгдсөнөөс хромосом богиносох буюу алга болдог аж. Үүнд сэтгэл санааны хямрал, тамхи татах, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэх, архи уух, экологийн таагүй хүчин зүйл болон дотоод хүчин зүйлүүд нөлөөлдөг байна. харин халдварын улмаас өсөлтгүй жирэмслэлт болох нь архаг болон хурц халдвар, вирусийн, бактер, мөөгөнцрийн халдвар болон үтрээний үрэвсэл голлодог гэнэ. ургийн өсөлт зогсоно гэдэг бол эхээс урагт хангалттай хэмжээний хоол тэжээл, агаар очиж чадахгүй байна гэсэн үг юм. ургийн өсөлт зогсох нь эх ураг хоёрын аль нэгнээс хамаарч болно. тодруулбал, эх өөрөө зүрх судас, уушгины өвчтэй бол урагт хангалттай хэмжээний хоол тэжээлийг цусаар дамжуулан өгч чаддаггүй. мөн эх нь архаг болоод жирэмснээс шалтгаалсан даралт ихсэх өвчтэй, чихрийн шижин, савны үрэвсэл, гажигтай, хоол тэжээлийн дутагдалд орсон эсвэл цэвэр агаар, чанартай сайн хоол хүнс хэрэглэдэггүй, янз бүрийн хордлого нэн ялангуяа химийн бодисонд хордож байсан болоод хортой орчинд ажиллаж, амьдардаг, архи, тамхи, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэдэг, жирэмснээс сэргийлэх эм тариа, нэн ялангуяа депо провера тариаг нэг жил түүнээс удаан хугацаагаар хэрэглэж байсан бол ургийн өсөлт зогсох магадлал өндөр байдаг гэнэ.

Ц.МӨНХНАСАН: ЯАРАЛТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТАСАГТ ӨДӨРТ ДУНДЖААР ЗУРГААН ЭМЭГТЭЙ ӨСӨЛТГҮЙ ЖИРЭМСЛЭЛТ ОНОШТОЙГООР ХАНДДАГ

Өсөлтгүй жирэмслэлтийн талаар ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн яаралтай түргэн тусламжийн тасгийн их эмч Ц.Мөнхнасангаас тодрууллаа.

-Танай тасагт өдөрт хэдэн эмэгтэй өсөлтгүй жирэмслэлт болж ирдэг вэ?

-Манай тасагт өсөлтгүй жирэмслэлтээр хандах хүмүүсийн тоо харилцан адилгүй. харин сүүлийн нэг жилийн хугацаанд яаралтай тусламжийн тасагт өдөрт дунджаар зургаан эх өсөлтгүй жирэмслэлт болж хандах болсон. өсөлтгүй жирэмслэлт гэж оношлогдоод хэвтэн эмчлүүлж байгаад ургийг эхээс салгах, зулбаад ирж цэвэрлүүлэх гээд хоёр янз бий. өсөлтгүй жирэмслэлтийн шалтгаан нь одоогоор тодорхой бус. өсөлтгүй жирэмслэлт болоод ургийг цэвэрлэж гаргасны дараа шинжилгээ хийж байж шалтгаан нь тодорхой болдог.

-Шинжилгээний х ариунаас харахад ураг ихэвчлэн ямар шалтгаанаар өсөлтгүй болсон байдаг вэ?

- Ихэвчилэн үрэвсэл , халдвараас болж өсөлтгүй жирэмслэлт болдог.

- Өсөлтгүй жирэмслэлтийг цус алдахаас өмнө буюу өөрөөр хэрхэн мэдэх боломжтой вэ?

-Ургийн зүрхний цохилт эхогоор үзэхэд зургаан долоо хоногтойд орж ирсэн байх ёстой. харин зарим тохиолдолд долоо хоногоор хожуу орж ирэх үе бий. зургаан долоо хоногтойд ургийн зүрхний цохилт орж ирэхгүй байвал "өсөлтгүй жирэмслэлт, цэвэрлүүл" гэж хэлэх бол омжгүй. долоо хоног харзнаж, эмчилгээ хийж байгаад оношлож үздэг. хэрэв үнэхээр харзнаад ч өсөлтгүй л бол ургийг дахин хэвийн бойжуулах боломжгүй. зарим ээжүүд өсөлтгүй гэдгээ мэдсэн хэрнээ шинжилгээгээ өгөөд хэвтэж цэвэрлүүлэхгүй хугацаа алдаад байдаг. гэнэт их цус алдах, эрсдэлд орсон хойноо ирж цэвэрлүүлэх нь цөөнгүй. манай тасагт хэвтээд эмчлүүлээд цэвэрлүүлэх юм бол дараа дараагийн төрөлт болон өөрийн эрүүл мэндэд нэн чухал.

-Хэрэв ямар нэг бэлгийн замын халдварт өвчтэй эх жирэмслэхэд эрүүл хүүхэд төрүүлэх боломжтой юу?

-Бэлгийн замын ямар халдварт өвчинтэй вэ гэдгээс шалтгаална. хэрэв заг хүйтэн зэрэг өвчинтэй байх юм бол эрүүл хүүхэд төрнө. Харин тэмбүүтэй, тэр нь оношлогдохгүй байсаар төрөх юм бол төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх юм. Тэмбүүтэй гэдгээ эрт мэдээд оношлуулаад эмчилгээ хийлгэх юм бол эрүүл хүүхэд төрөх боломжтой. Дөрвөн сараас дээш сартай ураг өсөлтгүй болох юм бол амьгүй болсон гэж үздэг байна. Учир нь үүнээс хойш төрөлтийн үе шат явагдаж эхэлнэ. Нэгэнт том болчихсон ургийг заавал хэвтэн эмчлүүлж байж, ямар аргаар ургийг эхээс салгаж авахыг шийддэг байна. Харин зарим ээжүүд хэнэггүй зангаасаа болж эрүүл мэндээрээ хохирох тохиолдол багагүй бадаг гэнэ. Тухайлбал, хяналтдаа эрт хамрагдаж, ургийг эрүүл бойжиж байгаа эсэхийг хянуулаагүй учраас эрсдэлд ордог. Мөн ураг амьгүй болох нэгэн шалтгаан нь хүсээгүй жирэмслэлт гэдгийг албаныхан хэлж байв. Эрүүл, саруул бойжиж байгаа хэрнээ зулбалтын эм ууж, их хэмжээгээр цус алдаж, ургийг амьгүй болгох тохиолдол байдаг гэнэ. Түүнчлэн тэмбүүтэй эмэгтэй олширч, энэ халдвараас болж өсөлтгүй ураг төрдөг ажээ. Одоогоос зургаан жилийн өмнө өсөлтгүй жирэмслэлтийн тоо 700 гаруй байв. Харин энэ тоо сүүлийн гурван жилд дөрвөн мянга хол давжээ. Аав, ээждээ амьдрал бэлэглэж, хорвоод мэндлэх бяцхан иргэн эхийнхээ хэвлийд долоон сартай байхдаа амьгүй болж, хорвоогоос буцна гэдэг аймшигтай юм.


Эх сурвалж: Үндэсний шуудан


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
5
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 14 минутын өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 31 минутын өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 13 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 17 цагийн өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 18 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 19 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 19 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 19 цагийн өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 20 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 21 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 23 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 23 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр