Өнгөрсөн амралтын өдрүүдээр угаарын хийн хордлогоор 14 өрхийн 29 хүн эмнэлгийн байгууллагад ханджээ. Тэдний 22 нь насанд хүрэгчид бол долоо нь бага насны хүүхэд байна. Галлагааны улирал эхэлснээс буюу өнгөрсөн аравдугаар сараас хойш нийт 582 өрхийн 1404 иргэн угаарын хийнд хордож, 11 иргэн амь насаа алдсаныг нийслэлийн Шуурхай удирдлагын төвөөс мэдээлсэн билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна