Б.Отгонсүх: Ирэх оны эхний улиралд 300 автобус оруулж ирнэ

О.Шүрэнцэцэг
2019/12/23

Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх автобус компаниудын удирдлагатай уулзаж, 2020 онд хийж, хэрэгжүүлэх ажлаа ярилцсан. Энэ үеэрээ нийтийн тээврийн салбарт 300 автобусаар парк шинэчлэл хийж, хүүхдийн 200 автобус, "Cable car" буюу хоёр давхар автобус, олон улсын стандартад нийцсэн 1000 такси, соронзон галт тэрэг үйлчилгээнд гаргана хэмээсэн юм. Энэ талаар нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа.

-Зам тээврийн салбарт шинэчлэл хийнэ гэсэн. Ирэх оноос 300 автобус үйлчилгээнд нэвтрүүлнэ гэдэг үнэн үү?

-Улаанбаатар хотод оршин сууж байгаа 1.5 сая хүнээс 1.2 сая нь нийтийн тээвэр, хувийн унаа, таксигаар зорчдог гэсэн судалгаа байдаг. мөн өдөрт 900 гаруй автобус, троллейбус үйлчилгээнд явж байгаа. ирэх оноос нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийхгүй бол стандарт шаардлагад нийцэхгүй болж байна. иймээс ирэх оны эхний улиралд 300 автобус оруулж ирэхээр төлөвлөж байна. хятад, Орос, герман, Казакстан, солонгос зэрэг улсын автобусыг судалж байгаа. хамгийн гол нь манай цаг уурын орчин нөхцөлд тохирох автобус сонгоно. Одоо үйлчилгээнд явж байгаа автобусны цонх нь цантах, зундаа халуун, бүгчим байх зэрэг багагүй асуудал тулгардаг. нийтийн тээврийн салбарт 2009 оноос хойш парк шинэчлэл хийгдээгүй. Он гараад 213 автобус үйлчилгээнээс хасагдана.

-Ирэх онд мөн хүүхдийн 200 автобус оруулж ирнэ гэсэн мэдээлэл байна?

-29 сургуулийн 33 чиглэлд хүүхдийн 40 автобус үйлчилгээнд явуулаад хоёр сар орчим боллоо. Одоогоор 115 мянган хүүхэд үйлчлүүлсэн байна. Үүний үр дүнд түгжрэлийг гурван хувиар бууруулсан гэх статистик гарсан. хүүхдийн автобусны тоог нэмснээр түгжрэл буурахаас гадна иргэдийн эдийн засаг, ажлын бүтээмж сайжирна. нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 133 сургууль бий. тиймээс ирэх онд багтаад ерөнхий боловсролын сургуулийн 50 хувьд нь аюулгүйн дэр, бүстэй, стандартын шаардлага хангасан зориулалтын хүүхдийн автобус явуулахаар төлөвлөж байна.

-"Мон-30" компани автобус үйлдвэрлэж байгаа. тус компанийн автобусыг авах талаар судалж үзсэн үү?

-"Мон-30" компанийг дэмжээд нэг тэрбум төгрөгөөр хоёр автобус авсан. нийтийн тээвэрт явуулаад удаагүй байхад тус компаниас "Үйлчилгээнд явуулах боломжгүй" гэсэн мэдээлэл өгсөн. Юунаас болоод явах боломжгүй болсныг газар дээр нь очиж судална.

-Хоёр давхар автобусыг ирэх оноос үйлчилгээнд нэвтрүүлнэ гэсэн. Эхний удаад хэчнээнийг оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-2020 онд оруулж ирнэ. Яг тоог нь хэлэхэд хэцүү байна. Юун түрүүнд хүүхдийн автобус, нийтийн тээврийн парк шинэчлэлд онцгой анхаарч байгаа. нийслэлийн тээврийн үйлчилгээний газарт 598 такси бүртгэлтэй байдаг. Улаанбаатар хотыг 1.5-1.7 сая хүн амтай гэж тооцвол 3-4 мянган такси шаардлагатай. Эхний ээлжинд олон улсын стандартад нийцсэн 1000 такси оруулж ирэх төлөвлөгөөтэй байна. Мөн аппликейшн ашиглан такси дуудах боломжтой байлгахаар ажиллаж байгаа. Ингэхдээ нийтийн тээврийн үйлчилгээний газраас гаргасан тарифын дагуу үнийг тогтооно.

-Соронзон галт тэргийг ямар чиглэлд явуулах вэ?

-Замын хөдөлгөөнд оролцож байгаа 538 мянган машиныг автозамын сүлжээ даахгүй байгаа. Жолооч нар дунджаар 5-15 км цагийн хурдтай явдаг гэсэн судалгаа бий. Үүнийг 15-30 км/цагийн хурдтай болгохын тулд нийслэлийн автомашины тоо 388 мянгаас хэтрэхгүй байх ёстой. Мөн автозамын даацыг сайжруулахын тулд дахин давхар зам барихаар төлөвлөж байна. Хоёрдугаарт, соронзон галт тэргийг хамгийн олон буюу 400 мянган хүн зорчдог таван шараас Офицеруудын ордон хүртэл 12.6 км замд явуулна. Ингэснээр автобуснуудын давхардсан чиглэл 60 гаруй хувиар буурна гэсэн судалгаа гарсан.

-Эдгээр төслийг ямар хөрөнгөөр санхүүжүүлэх вэ?

-Том төсөл учир үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн 80-90 хувийг шинэчлэхгүй бол болохгүй байна. Эхний ээлжинд 200 автобус үйлчилгээнээс гарч байгаа болохоор ирэх оны эхний улиралд 300 автобус оруулж ирнэ. Харин хоёр давхар автобусыг Францын сангийн яамтай байгуулсан зээлийн хэлэлцээрийн дагуу ирэх онд оруулж ирэхээр болсон. Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, урьдчилсан ТЭЗҮ-ээ хийсэн. Соронзон галт тэрэг мэдээж өндөр үнэтэй. Гэхдээ энийг үе шаттайгаар хийх ёстой. Нийт 107 км галт тэрэгний зам хийхээр төлөвлөж байгаа. Хүүхдийн автобус, 1000 такси зэрэг төсөлд улсын төсөв хүрэлцэхгүй. Тэгэхээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ ажлыг хийхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эдийн засаг Монголбанк 17 жил барагдаагүй “Олон Овоот”-той холбоотой авлагыг нөхөн төлүүлэх шийдэлд хүрэв 7 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл жолоодсон 31 905 зөрчил бүртгэгдэж 90 хүн амиа алдаж, 227 иргэн гэмтсэн байна 8 цагийн өмнө
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61 хувьтай байна 8 цагийн өмнө
Улаанбурхан өвчний нийт тохиолдол 13,697 болжээ 9 цагийн өмнө
Стандарт бус гэрэл ашигласан жолооч нарт торгууль оногдуулжээ 11 цагийн өмнө
Танилц: 2026 оны 1 сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хуулиуд 11 цагийн өмнө
Яармагийн түгжрэлийг гатлах ДҮҮЖИН ТЭЭВЭР... 11 цагийн өмнө
Төрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, ёс зүйд хамаарах 12 гомдолыг хянан шалгажээ 11 цагийн өмнө
Хэнтий аймагт төөрсөн 53 настай иргэнийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгжээ 13 цагийн өмнө
Монгол–Оросын аж үйлдвэрийн хамтын ажиллагааны хамтарсан Ажлын хэсгийн VI хуралдаан боллоо 13 цагийн өмнө
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ 14 цагийн өмнө
Нийтийн тээвэрт бөөлжиж, бие зассан зургаан тохиолдол бүртгэгджээ 15 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 утсанд нэгтгэгдлээ 16 цагийн өмнө
Хан-Уул дүүрэгт орон сууцанд гарсан галыг унтрааж, 22 иргэнийг аюулгүй гаргажээ 16 цагийн өмнө
Улаанбаатарт өнөөдөр цас орно -7 градус хүйтэн байна. 17 цагийн өмнө
Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Өчигдөр
Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Өчигдөр
Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байна Өчигдөр
Хэрэв танд ийм мессеж ирсэн бол битгий дараарай. Энэ бол цахим залилан! Өчигдөр