Нүүрсний хэрэглээнд гэнэтийн шалгалт хийжээ


Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорууд болон дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн хэсгийн байцаагчдын хамтарсан 4 ажлын хэсэг энэ оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 18-аас 22 цагийн хооронд дүүргийнхээ 8-12, 7, 20, 28 дугаар хороодын нутаг дэвсгэрт түүхий нүүрсээр галладаг 27 уурын зуухны үйл ажиллагааг гэнэтийн байдлаар шалгажээ.

Шалгалтаар дээрх хороодод түүхий нүүрс түлж буй айл байгаа эсэх, гэрээний дагуу уурын зуухнуудын яндангийн хэсэгт утаа шүүгч суурилуулсан эсэх, нүүрс алдагдах, зарж борлуулахаас урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлсэн эсэхийг газар дээр нь үзэж, танилцсан байна.

Агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн тус шалгалтаар ил задгай нүүрсээ байлгадаг, харуул хамгаалалт муу, тоног төхөөрөмжид шүүлтүүр суулгасан эсэх нь тодорхойгүй зэрэг хэд хэдэн зөрчил илэрчээ. Иймд шалгалтын ажлын хэсгээс зөрчил илэрсэн газруудад тодорхой заавар, зөвлөмжийг өгч, зөрчлийг арилгах, дахин гаргахгүй байх талаар хугацаатай үүрэг өгч ажилласан байна.

Эх сурвалж: БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 23 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 23 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно Өчигдөр
Зарим нутгаар цас орно Өчигдөр
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ 2026/10/23
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 2026/10/22
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 2026/10/22
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 2026/10/22
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 2026/10/22
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 2026/10/22
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2026/10/22