Монгол улсад 2 889 тусгай зөвшөөрөл байна. Эдгээр бүх лицензийг ЗГ шалгаж дууслаа

О.Шүрэнцэцэг
2019/12/18

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.Хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэсэн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ.Тэрбээр "Монгол Улсын нутаг дэвсгэрт олгосон тусгай зөвшөөрлийн нарийн тоог гаргалаа. Өнөөдөр 2889 лиценз тодорхой боллоо. Лиценз бүрт сан үүсгэхэд бэлэн болсон. Уул уурхайн салбарын нэгдсэн мэдээлэл огт алга. Холбогдох байгууллагад нь зөрүүтэй мэдээлэл байдаг юм байна. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нэгдсэн сан бий болгох шийдвэр гаргалаа. Түүнийг нь иргэд, төрийн байгууллага ашиглаж байх боломжтой. Мэдээллийг нэг загвараар орчих учраас хугацаатай үүргийг өгөхөөр боллоо. Тэр хугацаандаа зөрчил нь засагдаагүй бол шууд хариуцлагаа хүлээдэг, тэрхүү тусгай зөвшөөрөл нь шууд цуцлагддаг болно.Туул голыг хамгийн их сүйтгэж байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийг дахиж олгохгүй гэж Д.Сумъяабазар сайдад үүрэг болголоо.

Бичил уурхайн талаар газар дээр нь ажиллах хэрэгтэй, очиж үзнэ. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй бол асуудлыг Засгийн газарт оруулж ирэхийг үүрэг болгосон. Мөн Ашигт малтмалтын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг түр түдгэлзүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Тусгай зөвшөөрөл авахдаа орон нутгийн иргэдийн саналыг заавал тусгаж байхыг үүрэгдсэн. Ажлын хэсгээс он гарсны дараа бүх лицензийн зөвшөөрөлтэй танилцана. Асуудал байвал газар дээр нь шийдээд явах болно" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 3 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 3 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 3 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 4 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 6 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 7 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 8 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 8 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 8 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 9 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 9 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21