С.Амарсайхан: Яг энэ хэлбэрээр нь хүлээж авах гэхээр шаардлага хангахааргүй, харагдах байдлыг нь ахиад засах хэрэгтэй

О.Шүрэнцэцэг
2019/12/18

Сүхбаатарын талбай тойруулан энэ сарын 15-16-нд шилжих шөнө дөрвөлжин боржин чулуун хаалтыг байрлуулсан байсан. Талбайд тавьсан энэ хаалтын талаар өнөөдөр Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд тайлбар өглөө.

Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Б.Алтаншагай "Сүхбаатарын талбайд Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнээс эхлээд жагсаал цуглаан, баяр ёслол зэрэг олон арга хэмжээ болдог. Хүмүүс их цугладаг учраас аюулгүй байдлыг хангах үүднээс чулуун хаалтыг байрлуулсан. Чулууг дөрвөлжин хэлбэртэй тавьснаар суурь сайтай, хөдөлгөөнгүй болж байгаа юм. Америк, Орос, Герман, Япон гэх мэт олон орны Төрийн ордны дэргэд дөрвөлжин хэлбэртэй чулууг байрлуулсан байдаг. 2016 оноос яригдаж байгаад сая ажил хэрэг боллоо. Сүхбаатарын талбай руу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэн нэвтэрсэн, автомашин хулгайлсан хүн зугатаж явахдаа жуулчин мөргөсөн, жагсаал цуглааны үеэр автомашин шатаах гэж оролдсон гэх зэрэг хэргүүд гарч байсан. Тиймээс иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор чулуун хаалтыг хийлгэж тавьсан. Ингэхдээ олон улсын жишгийн дагуу цэвэр монгол чулуугаар хийлгэсэн" гэсэн юм.

Хотын Захирагч С.Амарсайхан "Төрийн тусгай хамгаалалтын газраас иргэдийн аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор ийм ажил хийж байгааг ойлгож байна. Гэхдээ яг энэ хэлбэрээр нь хүлээж авах гэхээр шаардлага хангахааргүй байна. Загвар, дизайны хувьд хотын онцлогтойгоо уялдах шаардлагатай. Харагдах байдлыг нь ахиад засах хэрэгтэй. Нийслэлээс төсвөөс хөрөнгийг нь гаргасан ч загвар дизайныг нь хариуцаж хийсэн газар дахин сайжруул. Төрийн тусгай хамгаалалтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газартай хамтраад ажлаа уялдуулж ажиллаарай" хэмээлээ.

Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагын зүгээс "Бид Хотын архитектурын газартай хамтраад загвар дизайныг нь гаргасан. Дахин засахад татгалзах зүйлгүй" гэв.

Дашрамд дурдахад, Гадаадын хөгжингүй орнууд иргэд, олон нийт амарч зугаалдаг төв талбайгаа гадны элдэв халдлага, гэмт хэргээс хамгаалах зорилгоор ийм хаалтууд байршуулдаг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 3 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 3 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 3 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 4 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 6 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 7 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 8 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 8 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 8 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 9 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 9 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21