АТГ: Нэр бүхий албан тушаалтнууд хувийн компаниар 9-11 саяын нийгмийн даатгал төлүүлж байна

О.Шүрэнцэцэг
2019/12/18

Авлигатай тэмцэх газрын шалгалтаар нэр бүхий албан тушаалтнууд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан хязгаарлалт болон Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.17-д "үндсэн ажлаас гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил, үүрэг эрхлэхгүй байх" гэж заасныг зөрчиж, хуулийн этгээд аж ахуйн нэгж, байгууллагад давхар ажиллаж эрхэлж цалин, урамшуулал авсан нь тогтоогджээ. Шалгалтын эхний ээлжинд дараах зөрчил илрээд байна.

Үүнд:

• Албан тушаалтан Б нь үндсэн ажлаас гадуур 960 мянган төгрөгийн урамшуулал хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэл давхар төлүүлж байв.

• Албан тушаалтан С нь үндсэн ажлын хажуугаар хуулийн этгээдийн нэрээр нийгмийн даатгалын шимтгэлийг давхар төлүүлж байжээ.

• Өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдөж хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон албан тушаалтан Б-д 2014 оны 05 дугаар сараас эхлэн 2019 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр төлж байсан.

• Албан тушаалтан Б нь үндсэн ажлаас гадна хувийн компаниас 9.4 сая төгрөгийн цалин хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэл давхар төлүүлж байв.

• Албан тушаалтан М нь аж ахуйн нэгж болон төрийн өмчит үйлдвэрийн газраас нийт 11.2 сая төгрөгийн цалин, урамшуулал авч, нийгмийн даатгалын шимтгэлийг давхар төлүүлсэн байна.

Түүнчлэн ажил, хөдөлмөр эрхлээгүй байхад ажил олгогчийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, өндөр насны тэтгэврийг өндөр хэмжээгээр тогтоолгох үүднээс аж ахуйн нэгж, байгууллагаар худал мэдээлэл гаргуулсан, тэтгэврийг үндэслэлгүй тогтоолгосон зэрэг Нийгмийн даатгалын тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй нэр бүхий хуулийн этгээдийг шалгуулахаар харъяалах Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлжээ.

Хуульд зааснаар нийтийн албан тушаалтанд багшлах, эрдэм шинжилгээний болон бүтээлч ажил эрхлэх, Татварын албанд ажил, үйлчилгээ хувиараа эрхэлж байгаа гэж бүртгүүлсэн, жилийн орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс илүүгүй, эсхүл төмс, хүнсний ногооны тариалан болон ойн аж ахуй, зөгий, загас, амьтан үржүүлэг, сургалт-аяллын зэргээр давхар ажил эрхэлж болно.

Мөн ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил, үүрэг эрхэлж болохоор зохицуулж өгсөн. Ийм атал төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэнд нийгмийн даатгалын шимтгэл төлж төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хяналт тавьж ажиллаагүй холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах, цаашид байгууллагын хэмжээнд үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил, үүрэг эрхлэхгүй байх, энэ төрлийн зөрчлийг давтан гаргахгүй байх, цалин олголт, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт болон санхүү бүртгэл хяналтын үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг сайжруулах чиглэлээр АТГ-аас албан бичиг хүргүүлжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 3 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 3 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 3 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 4 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 6 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 7 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 8 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 8 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 8 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 9 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 9 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21