ХЗБХ: Хар тамхи хэрэглэсэн бол хорин жил, эсхүл бүх насаар нь хорих ял оногдуулах саналыг гаргажээ

О.Шүрэнцэцэг
2019/12/15

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулсан юм. Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 08 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Ганболд, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Х.Нямбаатар, Л.Энхболд, С.Эрдэнэ болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажилласан байна.

Хууль зүйн байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 11, 12, 13-ны өдрийн хуралдаанаараа төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, хуулийн төслүүдтэй холбогдуулан ажлын хэсэг болон УИХ-ын гишүүдээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, төслийн талаар доорх санал, дүгнэлтийг гаргажээ.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:

  • -Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг оновчтой болгож, бусдад ял завшуулах нөхцөл бүрдүүлэхгүй байх;
  • -хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авах, бусдад өгөх гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэглэл үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил, эсхүл бүх насаар нь хорих ял оногдуулдаг болох;
  • -биеэ үнэлэхийг зохион байгуулах асуудалд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болгох;
  • -мөрийтэй тоглоом зохион байгуулах асуудалд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болгох;
  • -илт худал мэдээлэл тарааж бусдын нэр төр, алдар хүндэд халддаг асуудалд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болгох;
  • -Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан зарим төрлийн албадлагын арга хэмжээг практикт хэрэглэхтэй холбогдуулан зохицуулалтыг боловсронгуй болгох;
  • -аргагүй хамгаалалтын зохицуулалтанд хамрах хүрээг өргөжүүлэх;
  • -гэмт хэргийн хохирол, хор уршгийн ойлголтын уялдаа холбоог хангах.
  • -Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг оновчтой болгож, бусдад ял завшуулах нөхцөл бүрдүүлэхгүй байх;
    • -шүүх хэрэг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд шүүгч нэмж оруулах болон бүрэлдэхүүнгүй болсон тохиолдолд хэрхэн шийдвэрлэхийг ялгаж тусгайлан зохицуулах;
    • -мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах үүднээс прокурорын даалгаварт мөрдөгч санал бичих эрхтэй байх;
    • -Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд орсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх өөрчлөлтөд нийцүүлэн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай зохицуулалтад өөрчлөлт оруулах;
    • -Анхан, давах, хяналтын шатны шүүхийн шийдвэртэй холбоотой зарим зохицуулалтад өөрчлөлт оруулах.

    • Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрлөлт оруулах тухай хуулийн төсөлд:
    • -бусдад ажил, албан тушаал, нэр, төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны үр дагавар үүсгэж бэлгийн харьцааны үйлдэл хийх сэдпээ илэрхийлсэн бол, мөн хүүхдийн тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй бол долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах;·
    • -энгийн хог хаягдлын торгуулийн хэмжээг багасгаж, аюултай хог хаягдлын торгуулийн хэмжээг нэмэх;·
    • -ФАТФ-ын шаардлагын хүрээнд Банк бус санхүүгийн тухай хууль, Санхүүгийн үйл ажиллагааг хууль бусаар эрхлэх асуудлын зөрчлийн торгуулийн хэмжээнд өөрчлөлт оруулах;·
    • -Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хууль шинээр батлагдсантай холбогдуулан холбогдох зөрчлийг тусгах;·
    • -хүүхдийн эрхийг зөрчих асуудлыг Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон салбар хуулиудын зохицуулалттай уялдуулах, хариуцлагыг нэмэгдүүлэх.
    • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:·
    • -хуулийн 1.8 дугаар зүйийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан, шүүхийн зөрчил шалган шийдвэрлэх харьяаллын давхардал, хийдлийг арилгах;·
    • -шийтгэлээс чөлөөлөх шийдвэр гаргах ажиллагааны журмыг тодорхой тогтоох;·
    • -зөрчил үйлдсэн этгээдийг донтох сэтгэцийн эмгэгтэй эсэхийг тогтоох шинжилгээ хийх, шүүхээс албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гаргах журам болон хэрэгжүүлэх ажиллагаатай холбоотой журмыг нарийвчлан зохицуулах;·
    • -эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалгах ажиллагааг шуурхай хэрэгжүүлэх зорилгоор холбогдогчийг дуудан ирүүлэх, зөрчлийн хэргийг нэгтгэх, тусгаарлах журмыг зохицуулах;·
    • -Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрлөлт оруулах тухай хуулийн төслийн зарим зүйл, заалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор зөрчлийн харьяалан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтаны харьяаллыг өөрчлөх.
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:
    • -төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх журам, үндэслэлийг тодорхой болгох;
    • -тогтоолын биелэлтийг хойшлуулсан өсвөр насны хүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн өсвөр насны хүнийг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэхээр зөвшөөрсөн иргэний эрх, үүргийг тодорхой болгох;
    • -хорих анги нь хоригдлыг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон шүүгчийн захирамжийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хоригдлын зан байдал, засрал хүмүүжлийн талаарх тодорхойлолтыгтүүний оршин суух газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст хүргүүлдэг байх зэрэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангах зэрэг асуудлыг тусгажээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Стандарт бус гэрэл ашигласан жолооч нарт торгууль оногдуулжээ 33 минутын өмнө
Танилц: 2026 оны 1 сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хуулиуд 41 минутын өмнө
Яармагийн түгжрэлийг гатлах ДҮҮЖИН ТЭЭВЭР... 1 цагийн өмнө
Төрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, ёс зүйд хамаарах 12 гомдолыг хянан шалгажээ 1 цагийн өмнө
Хэнтий аймагт төөрсөн 53 настай иргэнийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгжээ 2 цагийн өмнө
Монгол–Оросын аж үйлдвэрийн хамтын ажиллагааны хамтарсан Ажлын хэсгийн VI хуралдаан боллоо 3 цагийн өмнө
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ 3 цагийн өмнө
Нийтийн тээвэрт бөөлжиж, бие зассан зургаан тохиолдол бүртгэгджээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 утсанд нэгтгэгдлээ 6 цагийн өмнө
Хан-Уул дүүрэгт орон сууцанд гарсан галыг унтрааж, 22 иргэнийг аюулгүй гаргажээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өнөөдөр цас орно -7 градус хүйтэн байна. 6 цагийн өмнө
Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 21 цагийн өмнө
Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо 22 цагийн өмнө
Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байна 23 цагийн өмнө
Хэрэв танд ийм мессеж ирсэн бол битгий дараарай. Энэ бол цахим залилан! 23 цагийн өмнө
Узбекистаны Itpark МТҮП-ын инкубатор oneplace.HR компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авжээ Өчигдөр
ТАНИЛЦ: Орон орон дамжсан элчин сайдууд... Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байна Өчигдөр
Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авжээ Өчигдөр