НМХГ: Жүр үр ХХК-ийн зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэж байсан 118 ширхэг бялууг устгуулсан

О.Шүрэнцэцэг
2019/12/13

МХЕГ-ын даргын баталсан 01/04 тоот "Олон улсын болон улсын шинж чанартай, цаг үеийн ба нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай" удирдамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад хүнсний аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэл аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах тухай 4 хяналтын чиглэлээр зөвлөмж, мэдэгдлийг хүнсний сүлжээнд үйл ажиллагаа эрхэгч нарт хүргүүлсэн.

Хяналт шалгалтыг дараах чиглэлүүдээр хийж гүйцэтгэж байна. Үүнд:
1. Шинэ жилийн хүлээн авалтын арга хэмжээ зохион байгуулах ресторан, зоогийн газар, Эвэнт холлуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх;
2. Хүнсний худалдаа, үйлчилгээний газруудад худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүн, хүүхдийн бэлгэнд хяналт шалгалт хийх;
3. Шинэ жилийн бялуу, кремтэй бүтээгдэхүүн, өндөг, хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг газруудад хяналт шалгалт хийх;
4 Ресторан, зоогийн газар, олон нийтийн барилга байгууламж, цахилгаан, шингэрүүлсэн шатдаг хийн хангамжид хяналт шалгалт хийх;
ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТАЛААР
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс НМХГ-ын 139 улсын /ахлах/ байцаагчид нийслэлийн 9 дүүргийн 330 аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хамруулан хийгдсэн байна. Үүнд 151 томоохон худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, 39 хүнсний үйлдвэр, цех, 139 ресторан, эвэнт холлууд хамрагдсан.
Шалгалтын явцад 532 зөрчил илрүүлэн, 348 /65%/ зөрчлийг арилгуулсан. Сүхбаатар дүүрэгт стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд нарийн боовны цехийн үйл ажиллагааг явуулж байсныг зогсоож, 5 аж ахуйн нэгж, 12 иргэнд нийт 11450.0 мянган төгрөгийн төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 6 аж ахуйн нэгжид албан даалгавар хүргүүлэн 232 аж ахуйн нэгжийн 662 удирдлага, ажилтануудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, 11 удаагийн сургалтыг зохион байгуулсан.
• Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн гэр хороололын хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж байсан стандартын шаардлага хангаагүй "Мөнхжин Од" ХХК-ийн "Хандгай", "Гучин ес" нэрийн 102 шил 518.0 мянган төгрөгийн архийг улсын байцаагчийн актаар хураан авсан,
• Моннидер ХХК-ийн Оргил сүлжээ дэлгүүр, Алтан гадас трейд, Тэнгэр трейд ХХК-иудын худалдаалагдаж байсан импортын хаяг, шошгын зөрчилтэй 17 нэрийн 354 ширхэг 1256.0 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс буцаан татан авалт хийлгэж зөрчлийг арилгасан,
• Жүр үр ХХК-ийн зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэж байсан 118 ширхэг бялууг дотоод хяналтаар устгуулсан.

Шинжилгээтэй хяналтын талаар:
Хяналт шалгалтын үеэр 127 нэр төрлийн бүтээгдэхүүний 244 дээжийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төв лабораторийн шинжилгээнд хамрууллаа.
Итгэмжлэгдсэн төв лабораторийн 20-47 тоот сорилтын дүнгээр Төв аймгийн Морьтхангай ХХК-ний үйлдвэрлэсэн "Морьтон" нэрийн /2019.11.21 өдөр үйлдвэрлэсэн/ 0.5л, 0.75 литрийн савлагаатай архины альдегид, сувсны тос гарсан нь Согтууруулах ундаа Цагаан болон өвөрмөц архи. Техникийн ерөнхий шаардлага MNS 179:2016 стандартын хэмжээнээс их гарсан учир Засгийн газрын 2013 оны 172 дугаар тогтоол, холбогдох журмын дагуу татан авалтыг хийлгүүлж байна.
Мөн мах боловсруулах үйлдвэрүүд нь хадгалах хугацаа, хэрэглэх хугацаа дууссан хиам, хиаман бүтээгдэхүүн зайдасыг хүнсний худалдааны сүлжээнээс буцаан аваад нохой, гахайн хоолны зориулалтаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн гар дээр худалдаалж, авсан иргэд цааш нь худалдаалж байгаа зөрчил тогтоогдсон учир Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг үндэслэн зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Хяналт шалгалтаар дараахь зөрчлүүд илэрч байна. Үүнд:
• Хүнсний чиглэлийн дотоодын хяналтыг хангалтгүй хэрэгжүүлдэг;
• Хүнсний сүлжээний үе шат бүхэнд үйлдвэрлэлийн, эрүүл ахуйн, хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлээгүй;
• Зориулалтын стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлгүй;
• Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөр мөрдөн тогтоох бүртгэлийг хөтөлдөггүй;
• Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн шинжилгээ баталгаажилтгүй, гарал үүсэл нь тодорхойгүй;
Худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа дууссан, шошгод агуулагдах илчлэг, шим тэжээлийн мэдээллийг үнэн зөв, бүрэн тусгаагүй;
• Хүнсний бүтээгдэхүүнийг жижиглэн савлаж, задлаж худалдаалахдаа хаяг шошго хийгээгүй, шошгын мэдээлэл дутуу бичсэн;
• Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгын мэдээллийг хуульд заасан хэл дээр бичигдээгүй, дагалдах шошгын мэдээлэл бүрэн бус;
• Ажиллагсад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй ажилтныг ажиллуулсан;
• Мал, амьтан, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн хадгалж, худалдаалж буй тасаг, хөргүүр, хөлдөөгчийн цэвэрлэгээ, угаалга хангалтгүй, температур, харьцангуй чийг хэмжигчгүй, хэмжилтийг өдөр бүр хийж, тэмдэглэл хөтлөөгүй;


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 11 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 14 цагийн өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 15 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 17 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 17 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 17 цагийн өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 18 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 19 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 21 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 21 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 22 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 22 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 22 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр