Утаа мэдрэгчийг арванхоёрдугаар сард багтаан 167 мянган өрхөд үнэгүй олгоно

О.Шүрэнцэцэг
2019/12/13

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шижир-Оргил, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн О.Алтангэрэл нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд галлагааны улирал ид эхэлсэн аравдугаар сартай харьцуулахад угаарын дуудлага эрс багассан байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд угаарын хийнд хордсон байж болзошгүй нэг дуудлага НОБГ-т бүртгэгджээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй "Гэр хорооллын айл өрхүүд нэг үеэ бодвол сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэж сураад байна. Одоо угаарын хийн хордлого гэхээсээ илүү сайжруулсан шахмал түлшний борлуулалт түгээлт, хэрэглээ болон түүхийн нүүрсний хяналт шалгалтад түлхүү анхаарал хандуулан ажиллаж байна. Агаарын бохирдлын үзүүлэлтийн хувьд мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр өмнөх онуудаас 50 хувь буурсан гэдэг мэдээлэл бий. НОБГ, НЦГ, НЭМГ-ууд 24 цагаар ээлжлэн бүрэлдэхүүн гаргаж, шахмал түлштэй холбоотой асуудлаарх дуудлагад хариу өгч, заавар зөвлөмж, тусламж үзүүлж байна. Цаашид шахмал түлшний борлуулалтыг эрчимжүүлэх, захиалга нийлүүлэлтэд онцгой анхаарч, үйлдвэрийн бүх шугамуудыг доголдолгүй ажиллуулж цэгүүдэд түлш тасалдахгүй байх чиглэлд үүрэг болгож ажиллаж байна" хэмээв. Мөн энэ үеэр утаа мэдрэгчийг гэр хорооллын 167 мянган өрхөд арванхоёрдугаар сард багтаан үнэгүй олгохоор ажиллаж байна гэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шижир-Оргил "Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт 2 иргэн түүхий нүүрсэн хэрэглэж байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө ирсэн. Энэ дагуу хяналт шалгалтын ажлыг явуулахад иргэн, аж ахуйн нэгж түүхий нүүрс түлээгүй болохыг тогтоосон. Харин шалган нэвтрүүлэх товчоодоор түүхий нүүрс тээвэрлэх, нэвтрүүлэхэд хяналт тавихад Налайхаас 12 тонн нүүрс тээвэрлэж явсныг илрүүлсэн" гэлээ.

Улаанбаатар хотын агаарын чанарыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад PM2.5 тоосонцор 20 хувь, PM10 тоосонцор 30 хувь багассан гэдгийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн О.Алтангэрэл хэлсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 4 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 5 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 6 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 7 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 7 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 7 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 8 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 8 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21