С.Бямбацогт: Үл ойлголцол маань үзэн ядалт, үзэн ядалт маань өс хонзон руу явах гээд байна

О.Шүрэнцэцэг
2019/12/13

"ЖДҮ-гийн хэрэг" яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм.

"Зууны мэдээ" сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв.

Энэ удаад дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн "ЖДҮ-гийн протокол-2"-ыг дэлгэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны "Жанжин Д.Сүхбаатар" танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ.

МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд , Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна.

Энэ хурлаар "ЖДҮ-гийн хэрэг"-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.

Өмнөх нь С.Бямбацогт: Бид нар зовбол хамтдаа зовж, жаргавал хамтдаа жаргана

…УИХ-ын гишүүн С.Бямбацогт "…Өнөөдөр дөрөв явж, маргааш тавыг явуулна. Нөгөөдөр зургааг явуулна гэдэг юм уу, ийм байдлаар цаашдаа бид нар нэг намаас 65-уулаа сонгогдчихоод бүгдээрээ зовлон жаргалаа ойлгодог, бүгдээрээ эх орон минь, аав ээж минь, үр хүүхэд минь, энэ нам минь гэж бодож байгаа. Энэ улс орноо худалдчих юмсан, энэ намаа зарчих юмсан, энэ нөхдөө хулхидчих юмсан гэсэн бодол бүгдэд нь байхгүй. Гэсэн мөртлөө бүгдээрээ тийм юм шиг бие биеэ хардаг болчихсон. Түүндээ итгэсэн. Өөрөөр хэлбэл, гаднаас шидсэн чулууг дотор оруулж ирээд, хоорондоо хэрэлдээд хуваагдаад, энэ үл ойлголцол маань үзэн ядалт болчихсон явж байна. Цаашлаад өс хонзон болох нээ. Үүнийгээ хэзээ хагалж, хэзээ ярих юм бэ. Бүлэг хуралдаж чадахгүй. Ний нуугүй бие биеийнхээ үгийг хүлээцтэй сонсоод, асуудлаа яриад ойлголцоод, зөв талаасаа ойлголцох хүсэлт гаргах юм бол бид ойлголцоно шүү дээ. Гэтэл энэ бүлэг яагаад хуралддаггүй, энэ асуудлыг ярих боломж яагаад бид олгодоггүй юм бэ. Өнөөдөр тэгээд нэг нэгээр нь асуудлыг яриад, дөрвөн гишүүний асуудал, дараа нь УИХ-ын даргын асуудал гээд, тэр болгон дээр хуваагдаад, ойлголцохгүй, бие биеэ буруутгасан нүдээр хараад байх юм бол үзэн ядалт маань улам даамжирна. Тийм болохоор асуудлыг томоор харж болохгүй байна. Яавал бид нар улс орныхоо, намынхаа том эрх ашиг гэдэг юмаа, журмын нөхдөө бодох вэ гэдгийг урдаа тавиад, үүн дээрээ тохиролцчихоод, алхмаа хийчихээд, дараа дараагийнхаа асуудал руу орж болохгүй юу. Ингээд явах юм бол бид ойртсон, нягтарсан, асуудлаа шийдэж чадсан, гарц шийдэл олсон юм руу явах гээд байна. Тэгэхгүй бол таван цаг болох гэж байна. Тийм болохоор эхлээд дөрвөн гишүүнийхээ асуудлыг ярьчихъя гээд хуваагдаад, дараа нь УИХ-ын даргыг огцруулах хуулийн асуудал ярина гэж дахин хуваагдаад явах юм бол хагарал, хуваагдал маань улам томроод үл ойлголцол руу, үйл ойлголцол маань үзэн ядалт, үзэн ядалт маань цаашлаад өс хонзон гэдэг юм руу явах гээд байна. Тиймээс Тогтохсүрэн дарга аа, яавал энэ ойлголцлоо бий болгож том асуудлуудаа эхэлж ярих юм бэ. Үүн дээр бүгдээрээ ярилцмаар байна. Ингэхгүй бол үнэхээр хэцүү байна. Тэгээд бие биетэйгээ ярьж чадахаа больсон. Дуугарч чадахаа больсон. Бүлэг нь сууж байгаад бие биеийнхээ үгийг тэвчээртэй сонсоод, авахыг нь аваад, хаяхыг нь хаяад, авах гээхийн ухаанаар хандаж чадахаа байсан. Ерөөсөө арван үгний нэг нь буруу байхад нэг буруу үгийг нь өлгөж аваад "Чи ёстой ингэлээ" гэдэг. Ес нь зөв байхад есийг нь сонсож чадахаа байсан. Энэ байдлаа бид нар эвдмээр байна. Үүнийгээ өөрчилмөөр байна. Үүнийг эхэлж яримаар байна. Тэгж байгаад юмаа ярих юм бол бид гарц шийдэл гаргаж чадна " гэв.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.Түвшинжаргал алтан медалын эзэн боллоо 2 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг таван байршилд зохион байгуулна 5 цагийн өмнө
Их жанжны төрсөн гэрийн бууринд “Цэцэг өргөх ёслол” болно 5 цагийн өмнө
Их цэвэрлэгээг энэ сарын 10-15-нд зохион байгуулна 5 цагийн өмнө
"Судалгаа авъя" нэрийдлээр гар утсыг нь булаан зугтжээ 11 цагийн өмнө
Мөс цөмөрсөн 6 удаагийн дуудлага бүртгэгджээ 12 цагийн өмнө
Өдөртөө хүйтний эрч суларна 13 цагийн өмнө
Үзүүртэй төмөр хашаанд буга гэмтжээ Өчигдөр
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ Өчигдөр
УДЭТ Хоц намсраевын нэрэмжит театртай хамтарна Өчигдөр
"Улаанбаатар өвлийн наадам 2026” арга хэмжээг 14 дэх жилдээ зохион байгуулж байна Өчигдөр
Babybio optima нялхсын сүүн тэжээлийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Г.Содмаа: Амьдралын шаардлагаар хоёр настай байхдаа дохионы хэл сурсан Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун Өчигдөр
УДЭТ-ын бүтээл "Анна Каренина" жүжиг ОХУ-ын театрын тайзнаа тавигдана 2026/01/30
Долоон настай охин цонхоороо унаж нас баржээ 2026/01/30
"Анна Каренина" жүжгийг ОХУ-ын театрын тайзнаа толилуулна 2026/01/30
Вьетнам улс монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 2026/01/30
Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ 2026/01/30
Нийслэл, орон нутгийн номын сангийн ажилтнуудыг сонгуулийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэнэ 2026/01/30