Польшид эрэн сурвалжлагдаж буй Б.Энх-Амгаланг Чехрүү элчингээр явуулна гэв үү?

О.Шүрэнцэцэг
2019/12/11

Одоогоос хоёр сарын өмнө нийтлэлч У.Оргилмаа "Ерөнхий сайд аа, "борвины баас"-наасаа сална уу" хэмээн бичиж байж. Бодоход түүний засаглалын нэр хүнд болоод хүлээн зөвшөөрөгдөх байдалд санаа зовсон сэтгүүлчийн үг байх. Ерөнхий сайдаас холдуулах шаардлагатай гэж үзсэн хүмүүсийн тоонд түүний ахлах зөвлөх Б.Энх-Амгалангийн нэр бичигдсэн байдаг юм. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд өөрөө ч мөн түүнээс салахаар сэтгэл шулуудсан бололтой юм. Гэхдээ яаж гэдэг нь сонирхол татна...

Үүнийг өгүүлэхээс өмнө тухайн үед болж өнгөрсөн зарим үйл явдлыг эргэн сануулах хэрэгтэй байх. 2019 оны есдүгээр сарын 30-нд УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан нэгэн мэдээллийг хийсэн. Польшийн цагдаагийн байгууллагаас хар тамхины хэргээр эрэн сурвалжилж буй Монголын 69 иргэний тухай. Уг мэдээллийг Гадаад харилцааны яамнаас УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд ирүүлжээ. Т.Аюурсайхан гишүүн мөн өдөр "Хилийн чанадад дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа хууль бус наймаанд оролцсон хүмүүсийн талаар хаалттай буюу маш нууцын зэрэглэлтэй мэдээллийг ГХЯ-наас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлсэн. Эдгээр хүмүүс нь дипломат, албан паспорт ашиглаж хууль бус наймаанд холбогдсон байна. Гадаад улсад үйлдэгдсэн хэргийг Монголд шалгах чиглэлийн хуулийн байгууллагад өгсөн" гээд эхний ээлжинд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн зургаан хүний тухай танилцуулсан байдаг.

Ажил албан тушаалаа өгөөгүй ч хар тамхины наймаанд оролцсон хэмээн эрэн сурвалжлагдаж буй 69 хүний дотор Батцэнгэлийн Амгалан-Энх гэдэг нэр дурьдагдсан бөгөөд "Хаанахын хэн бэ? Юу вэ?" болоод, эрэл хайгуул тавиад эхэлсэн чинь Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан болж таарсан. Гадаад яамны нөхөд зориуд төөрүүлэхийн тулд нэрийг нь өөрчилж, Амгалан-Энх болгож мэдээлсэн хэрэг л дээ.


Үүнээс хойш хоёр сар өнгөрсөн ч Б.Энх-Амгалан гэдэг хуулийн өмнө очоогүй төдийгүй харин ч сүүлийн үед түүнийг Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилох тухай дээд түвшинд яригдаж эхэлсэн юм байна. Ерөнхий сайд ахлах зөвлөхөөсөө "салахаар болжээ" гэсэн нь ийм учиртай.


Хэвлэлд мэдээлэгдсэнээр Чехэд сууж байсан Монголын Элчин сайд Н.Наранбатыг тус улсын шаардлагаар эгүүлэн татаж байгаа юм байна. Түүнийг 2016 оны арваннэгдүгээр сард БНЧУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилжээ.

Элчин сайд Н. Наранбат жилийн өмнө өгсөн ярилцлагадаа "Миний аав Пэрэнлэйн Нямаа 1960-аад онд Монгол Улсаас хуучнаар Чехословак улсад суралцах анхны таван оюутны нэг болон ирж, Төв европын анхны их сургууль болох Прага хотын Карлын их сургуульд суралцсан байдаг. Аав маань энэ улсад дөрвөн удаа томилогдон, атташегаас Элчин сайд хүртэл ажилласан. Гэр бүлээрээ Чех улсад амьдарч байсан болохоор би багаасаа чех цэцэрлэг, сургуульд сурч, Карлын их сургуулийг төгссөн. Чехэд миний олон найз нөхөд бий. Хэл, ёс заншлыг нь мэддэг учраас нутгийн хүмүүстэй харьцахад илүү дөхөм" хэмээн ярьсан байдаг.

Гэвч түүний найз нөхдийн хэлхээ Монгол Улсад гавьяа биш, гай болсон бололтой юм. Учир нь мань эр ч бас Б.Энх-Амгалангийн эрэн сурвалжлагдаад буй "хар тамхины" сүлжээнд холбогдсон учир Чехийн тал түүний дипломат эрхийг хөндөхгүйн тулд хүнээ татаж авах шаардлагыг манай Гадаад яаманд тавьсан гэх.

Энэ дагуу Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар түүнийг яаралтай дуудсан бөгөөд оронд нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгаланг "дэвшүүлэн зайлуулах" гэж байгаа тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэллээ. Ингэхэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын үзэж байгаагаар дипломат алба гэж юу юм бэ? Хэрэг хийсэн нөхдийг дэвшүүлэн зайлуулдаг, ялаас зугтаалгадаг оромж юм уу?





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:300:49be:9455:12f1:dbbd:9da3
2024/02/18
0
0
Юу л болоод байна даа
Хариулах
Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 4 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 5 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 6 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 7 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 7 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 7 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 8 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 8 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21