С.Даваасүрэн: ''Улаанбаатар хотод агаарын бохирдол өмнөх хоногуудаас нэмэгдэж байна''

О.Шүрэнцэцэг
2019/12/09

Нийслэлийн онцгой комиссоос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн "Өнгөрсөн шөнө Баянзүрх, Чингэлтэй дүүргээс угаартлаа гэх хоёр дуудлага ирж, долоон хүн /хоёр том хүн, таван хүүхэд/ хөнгөн хэлбэрээр хордсон байсан. Сүүлийн үед Улаанбаатар хотод агаарын бохирдол өмнөх хоногуудаас нэмэгдэж байна. Тиймээс түүхий нүүрс түлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдэд дахин хяналт тавихаар ажиллаж байна. Түүхий нүүрс ашиглаж буй аж ахуй нэгжүүд нь янданд утаа шүүгч тавих ёстой. Иргэдээс ирсэн мэдээллээр цахилгаанаа хэмнэх зорилгоор аж ахуйн нэгжүүд утаа шүүгчийг ажиллуулахгүй, утаа шүүгчийг нэр төдий ашиглаж байгаа зөрчлүүд илэрч байна. Тиймээс түүхий нүүрс түлж байгаа бүх аж ахуйн нэгжүүдэд шалгалт явуулж, шаардлага хүргүүлнэ. Зөрчил илэрвэл гурван сая төгрөгийн торгууль ногдуулж, шаардлагатай арга хэмжээ авна, зөрчлийг арилгах долоо хоногийн хугацаа өгнө. Хэрэв шаардлагыг биелүүлээгүй бол түүхий нүүрс ашиглах зөвшөөрлийг цуцлах шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүлнэ" гэлээ.

Нийслэлд түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй 507 аж ахуйн нэгж байгаа ажээ.

Түүнчлэн агаарын бохирдол хэмжилтийн арванхоёрдугаар сарын 2-8-ныг хүртэлх мэдээллээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад азотын давхар исэл 30 хувиар өсч, PM10 хэмжээтэй тоосонцор 20 хувиар буурч, PM2.5 хэмжээтэй тоосонцор 15 хувиар буурч, угаарын болон азоны хийн агууламж өнгөрсөн жилийнхтэй адил байгаа аж.

Харин агаарын дундаж температур өнгөрсөн онд -23.2 хэм байсан бол энэ онд -14.3 хэм буюу 8.9 градусаар дулаан байна.

Улаанбаатар хотын гэр хорооллууд 1.2 сая тонн, аж ахуй нэгжүүдийг оролцуулбал зургаан сая тонн түүхий нүүрсийг ашигладаг бөгөөд өдий үед 350 мянган тонн түүхий нүүрсийг ашигласан байдаг аж. Харин одоогоор 120 мянган тонн сайжруулсан түлш ашиглаад байгаа аж


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 3 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 5 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 6 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 6 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 7 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 7 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 8 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 8 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21