Бүх насаар нь хорих ял төлөвлөөд байгаа Б.Махбалд холбогдох шүүх хурал өнөөдөр болно

О.Шүрэнцэцэг
2019/12/06

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг өнөөдөр 11:00 цагт хийхээр товлоод буй.

Б.Махбалд Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Энэ зүйл ангид "Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ" гэжээ.

Хэргийн тухай эргэн сануулахад, 2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны байранд хүн амины хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэмээн тогтоосон байдаг.

Шүүх хурал өмнө нь долоон удаа хойшилсон бөгөөд шүүгчээр Д.Ренченхорол, яллагдагчаар Б.Махбал, улсын яллагчаар Б.Баярхүү, талуудын өмгөөлөгчөөр Ш.Мягмарцэрэн, Д.Батбаяр, М.Алтанцэцэг, З.Хүрэлсүх, Ч.Отгонбаатар, Н.Баатардорж, хохирогчоор н.Өнөрцэцэг, Д.Доржсүрэн нар оролцох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.Түвшинжаргал алтан медалын эзэн боллоо 1 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг таван байршилд зохион байгуулна 4 цагийн өмнө
Их жанжны төрсөн гэрийн бууринд “Цэцэг өргөх ёслол” болно 4 цагийн өмнө
Их цэвэрлэгээг энэ сарын 10-15-нд зохион байгуулна 4 цагийн өмнө
"Судалгаа авъя" нэрийдлээр гар утсыг нь булаан зугтжээ 10 цагийн өмнө
Мөс цөмөрсөн 6 удаагийн дуудлага бүртгэгджээ 11 цагийн өмнө
Өдөртөө хүйтний эрч суларна 12 цагийн өмнө
Үзүүртэй төмөр хашаанд буга гэмтжээ Өчигдөр
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ Өчигдөр
УДЭТ Хоц намсраевын нэрэмжит театртай хамтарна Өчигдөр
"Улаанбаатар өвлийн наадам 2026” арга хэмжээг 14 дэх жилдээ зохион байгуулж байна Өчигдөр
Babybio optima нялхсын сүүн тэжээлийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Г.Содмаа: Амьдралын шаардлагаар хоёр настай байхдаа дохионы хэл сурсан Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун Өчигдөр
УДЭТ-ын бүтээл "Анна Каренина" жүжиг ОХУ-ын театрын тайзнаа тавигдана 2026/01/30
Долоон настай охин цонхоороо унаж нас баржээ 2026/01/30
"Анна Каренина" жүжгийг ОХУ-ын театрын тайзнаа толилуулна 2026/01/30
Вьетнам улс монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 2026/01/30
Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ 2026/01/30
Нийслэл, орон нутгийн номын сангийн ажилтнуудыг сонгуулийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэнэ 2026/01/30