​ХЭДС-г цөлмөсөн хэрэгт шалгагдаж эхэлсэн төрийн сайд, УИХ-ын гишүүд, дарга нартай танилц

О.Шүрэнцэцэг
2019/12/06

Засгийн газрын 2016 оны 276 дугаар тогтоолоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам баталж, түүний 5.3 дахь хэсэгт "хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.1-д заасан малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд ганцаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхлэхэд зориулж үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нэг төсөлд тав хүртэл сая төгрөг байх" хэмээн заасан байгаа юм. Гэтэл ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, Дэд дарга Б.Шижиржаргал нар уг заалтыг зөрчиж, иргэн, аж ахуйн нэгжүүдэд 40-200 сая төгрөгийн зээл олгосон болох нь хангалттай нотлогдож буйг эх сурвалжууд баталсан.

Өдгөө тэднийг эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон" гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа билээ. Бид ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, Дэд дарга Б.Шижиржаргал нарын мэдүүлснээр албан тушаал, танил талаа ашиглан хамаарал бүхий аж ахуйн нэгж, иргэндээ хэдс-гаас тендергүйгээр, хүүгүй зээл гаргуулсан байж болзошгүй гэгдэж буй УИХ-ын эмэгтэй гишүүнийг өнгөрсөн лхагва гарагийн дугаартаа зарласан. Харин энэ удаад тус сангаас 50-200 сая төгрөгийн зээлийг ногоон гэрлээр шийдтэл нь нөлөөлсөн байх магадлалтай УИХ-ын эрэгтэй гишүүд, зарим яамны сайд, газрын дарга нарын талаарх баримтыг хүргэж байна.

ХЭДС-ГААС ЗЭЭЛ АВАХАД ХОЛБОГДОХ АЛБАН ТУШААЛТНУУДАД НӨЛӨӨЛСӨН БАЙХ МАГАДЛАЛТАЙ, 2016-2017 ОНЫ УИХ-ЫН ГИШҮҮН, САЙД:

1. УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "ЛЭЦ" ХХК-д арьсан эдлэл, бэлэг дурсгалын үйлдвэрлэл хөгжүүлэхэд 158 сая,

2. УИХ-ын гишүүн, НХХ-ийн сайд Н.Номтойбаяр Дорнод аймаг дахь компанид 200 сая

3. УИХ-ын гишүүн А.Сүхбат"Алтан сүм" гэх компанийн мал нядалгаа, жигнэсэн, лаазалсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 150 сая,

4. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Архангай аймагт үйл ажиллагаа явуулдаг "ЭКО ААРУУЛ" ХХК-д цагаан идээ боловсруулахад 110 сая,

5. УИХ-ын гишүүн, одоогийн сангийн сайд Ч.Хүрэлбаатар нь Увс аймаг дахь "Чандмань эрдэнийн нөхөд" нөхөрлөлд чацаргана тариалалтын зориулалтаар 150 сая,

6. УИХ-ын гишүүн Л.Элдэв-очир Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт харьяалалтай "Жигүүр богд" ххк-д чацарганын шүүс, цэвэр усны үйлдвэрийн зриулалтаар 100 сая,

7. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Дархан-уул аймагт үйл ажиллагаа явуулдаг "Хатуу төмөр" ххк-д 150 сая төгрөгийг шууд олгуулсан байх магадлалтай байна.

Өөр нэгэн албаны эх сурвалж "ХЭДС-гаас олгосн гэх дээрх хэрэг шалгагдаж зарим зүйл нь тодорхой болж байгаав Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Номтойбаяр нарын нэрлээд байгаа нэр бүхий албан тушаалтнуудын зарим нь уг хэрэгт холбоотой болох нь тогтоогдож эхлэж байгаа" гэсэн юм.

ХЭДС-ГААС ЗЭЭЛ АВАХАД ХОЛБОГДОХ АЛБАН ТУШААЛТНУУДАД НӨЛӨӨЛСӨН БАЙХ МАГАДЛАЛТАЙ, 2016-2017 ОНД ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ГАЗРЫН ДАРГА, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСАН АЛБАН ТУШААЛТНУУД:

1. ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа "аанЦоом" ххк-ийн ноос ноолуур, махны гарц сайжруулах хуц ухна нийлүүлэх төсөлд 200 сая,

2. ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь "Догсом трейд" ххк-д 196.200.000,

3. Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нь хөнгөн блокны үйлдвэр барих нэрээр иргэн Б.Цэцэгмаад 50 сая төгрөгийг олгоход нь албан тушаал, танил талаа ашиглан нөлөөлсөн байж болзошгүй мэдээлэл бий.

ОДООГООР АЛБАН ТУШААЛ НЬ ТОДОРХОЙГҮЙ Ч БУСДЫГ ТУС БҮР 200 САЯ ТӨГРӨГ ЗЭЭЛЭХЭД НЬ НӨЛӨӨЛСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭГДЭЖ БУЙ ИРГЭД:

1. Баярхүү Барилгын материалын үйлдвэр байгуулах төсөлд 200 сая,

2. Мөнхзаяа нь 1989 онд төрсөн э.мөнхтуул гэх иргэнд 200 сая төгрөг зээлэхэд нь эрх мэдэл, албан тушаалаа ашигласан байх магадлалтай. албаны эх сурвалж "ХХҮЕГ-ын дарга асан Б.Нямдаваа, хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга асан Б.Шижиржаргал нарт холбогдох 27 аж ахуйн нэгжид 2.7 тэрбум гаруй төгрөгийг албан тушаалаа ашиглан тендер зарлалгүйгээр, хүүгүйгээр олгосон байж болзошгүй хэрэг шалгагдаж байгаа.

Тэдний мэдүүлсэн нэр бүхий УИХ-ын гишүүд, сайд, дарга нарыг энэ асуудалд хамааралтай, үнэхээр албан тушаалаа ашигласан эсэхийг шалгаж тогтоох ажил эхлээд байгаа. Эхний ээлжинд зээл авсан компани, аж ахуйн нэгж, иргэдээс мэдүүлэг авч байна. Үүний дараа зээл гаргуулахад албан тушаал, эрх мэдлээрээ нөлөөлсөн байж болзошгүй өндөр албан тушаалтнуудыг шалгана" гэсэн юм. Өөрөөр хэлбэл, нэрийг нь зарлаж буй УИХ-ын гишүүд, сайд, төрийн нарийн бичгийн дарга, аймгийн Засаг дарга тэргүүтэй хүмүүст ХЭДС-гийн асуудлаар одоохондоо хавтаст хэрэг нээж, эрүү үүсгээгүй ч тун удахгүй нэг нэгээр нь дуудаж, байцаалт авах юм байна.

Өөр нэгэн албаны эх сурвалж "ХЭДС-гаас олгосон гэх дээрх хэрэг шалгагдаж зарим зүйл нь тодорхой болж байгаа. Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Номтойбаяр нарын нэрлээд байгаа нэр бүхий албан тушаалтнуудын зарим нь уг хэрэгт холбоотой болох нь тогтоогдож эхэлж байгаа" гэсэн юм.

Ташрамд дурдахад, нэр дурдагдаж буй төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан нь тогтоогдоод байгаа компани, аж ахуйн нэгж, иргэдтэй ямар нэгэн байдлаар холбогдолтой, танил, найз нөхөд, ах дүүс, сонгуулийн болоод бусад ажлыг нь хариуцан хийдэг туслах нь гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгааг онцлох нь зүйтэй болов уу.

Бид дараагийн дугаартаа ХХҮЕГ-ын дарга асан Б.Нямдаваа, хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга асан Б.Шижиржаргал нарын албан тушаал, эрх мэдлээ ашиглан журамд зааснаас хэт их буюу 40-200 сая төгрөгийг хууль бусаар олгосон 27 аж ахуйн нэгжтэй мөн тэдний илчлээд байгаа УИХ- ын 17 гишүүн, гурван сайд, хоёр төрийн нарийн бичгийн дарга, хоёр дэд сайд, аймаг, дүүргийн хоёр Засаг дарга ямар хамааралтай болохыг сурвалжлан хүргэнэ. Түүнчлэн дээрх компаниудын олонх нь өнөөдрийг хүртэл эргэн төлөлт гэж нэг ч төгрөг улсад буцаан байршуулаагүй талаарх баримтыг дэлгэнэ.

Эх сурвалж: Үндэсний шуудан Б.Энх


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.Түвшинжаргал: 10 дугаар цэцэрлэгийн нэг танхимыг ёс заншлын өрөө болгож тохижууллаа 9 цагийн өмнө
Монгол Улсын үнэлгээний чадамжийн индексийг тогтоож, үнэлгээний үр дүнг танилцуулна 10 цагийн өмнө
Э.Батзаяа: Монголчууд зүтгээд хийвэл чадахгүй зүйл үгүй 10 цагийн өмнө
ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна 10 цагийн өмнө
ХЭНТИЙ: Бор-Өндөр сумын ЕБС-ийн спорт заалыг иж бүрэн шинэчиллээ 11 цагийн өмнө
Эдийн засгийн өсөлтийг 2026 онд зургаан хувь байхаар тооцов 11 цагийн өмнө
Гэр, байшингаа дулаалж хэмнэлт бий болговол 15 сая төгрөгийн буцаан олгол​т авах санал хүргүүлсэн 12 цагийн өмнө
ОБЕГ: Ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр хэвээр байна 12 цагийн өмнө
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно 15 цагийн өмнө
21 жил хүлээгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүллээ 16 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно 17 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа Өчигдөр
Улаанбурханы халдвараар өвчилсөн дөрвөн сартай хүүхэд энджээ Өчигдөр
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.6 хувиар өсчээ Өчигдөр
​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна Өчигдөр
Д.Батсайхан: Таван толгойг Монголдоо авч үлдсэнд минь талархдаггүй юм гэхэд гүтгэж хэлмэгдүүлмээргүй байна Өчигдөр
Хууль бусаар оршин сууж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Төв аймаг болон таван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно Өчигдөр