ЧУУЛГАН: Дутуу ирцтэй хуралдаанаар С.Эрдэнийн санаачилсан төсөл унав

О.Шүрэнцэцэг
2019/12/05

Улсын их хурлын нэгдсэн чуулган 11.00 цагт эхэлсэн. 11 цагийн байдлаар 18 гишүүний ирцтэйгээр эхэлсэн чуулганаар хамгийн түрүүнд С.Эрдэнийн санаачилсан Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулж, гишүүн О.Баасанхүү үг хэлэв. Тэрбээр Чуулганы хуралдаанд яг одоо 18 гишүүн байна, ирцээ бүрдүүлж байж, чуулганаа эхлүүлмээр байна. Тэгэхгүй бол хэлэлцэх асуудлууд унах гээд байна" гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Малчдын зөвлөгөөн болж байна, эмэгтэйчүүдийн арга хэмжээ болж байна. Гэхдээ гишүүд санал хураалтад оролцоно шүү" гэсэн юм.

Ингэж хэлээд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн хуралдаанаар хэлэлцээд санал хурааж чадалгүй хойшлуулсан байсан УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилсан Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслөөр санал хураахад гишүүдээс дэмжлэг хүлээж чадалгүй унав.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.Түвшинжаргал алтан медалын эзэн боллоо 1 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг таван байршилд зохион байгуулна 4 цагийн өмнө
Их жанжны төрсөн гэрийн бууринд “Цэцэг өргөх ёслол” болно 4 цагийн өмнө
Их цэвэрлэгээг энэ сарын 10-15-нд зохион байгуулна 4 цагийн өмнө
"Судалгаа авъя" нэрийдлээр гар утсыг нь булаан зугтжээ 10 цагийн өмнө
Мөс цөмөрсөн 6 удаагийн дуудлага бүртгэгджээ 11 цагийн өмнө
Өдөртөө хүйтний эрч суларна 12 цагийн өмнө
Үзүүртэй төмөр хашаанд буга гэмтжээ Өчигдөр
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ Өчигдөр
УДЭТ Хоц намсраевын нэрэмжит театртай хамтарна Өчигдөр
"Улаанбаатар өвлийн наадам 2026” арга хэмжээг 14 дэх жилдээ зохион байгуулж байна Өчигдөр
Babybio optima нялхсын сүүн тэжээлийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Г.Содмаа: Амьдралын шаардлагаар хоёр настай байхдаа дохионы хэл сурсан Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун Өчигдөр
УДЭТ-ын бүтээл "Анна Каренина" жүжиг ОХУ-ын театрын тайзнаа тавигдана 2026/01/30
Долоон настай охин цонхоороо унаж нас баржээ 2026/01/30
"Анна Каренина" жүжгийг ОХУ-ын театрын тайзнаа толилуулна 2026/01/30
Вьетнам улс монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 2026/01/30
Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ 2026/01/30
Нийслэл, орон нутгийн номын сангийн ажилтнуудыг сонгуулийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэнэ 2026/01/30