Шинэ: Ирэх онд 2.7 тэрбум ам.долларын өр төлөх ч төсөвт тусгаагүй

О.Шүрэнцэцэг
2019/12/03

УИХ дахь Шинэн-ын зөвлөл өчигдөр хуралдаж, Монгол улсын өрийн асуудал, Гэр бүлийн орчин дахь хүчирхийлэл, Хүүхэд хамгааллын асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд тус намын гишүүд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Хүчирхийллийн эсрэг үндэсний төв зэрэг байгууллагын төлөөлөл оролцов. Хүүхдийн хүчирхийллийн асуудалд тус намын зүгээс онцгой анхаарал хандуулна гэдгээ мэдэгдсэн. Энэ талаар Шинэн-ын зөвлөлийн дарга Л.Болд "Бид гэр бүл төвтэй нам учраас гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн эрхийн асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж, Холбогдох хуулийн талаар нээлттэй сонсгол тогтмол явуулах төлөвлөгөөтэй байна. Энэ онд гэр бүлийн хүчирхийлэл өмнөх онтой харьцуулахад 34.4 хувиар өсжээ. Жилд 20 мянга орчим мянган хүн гэр бүлээ батлуулдаг гэх судалгаа бий. Үүнээс 4000-5000 нь гэр бүлээ цуцлуулдаг байна. 400, 500- гаар яригддаг байсан гэр бүл салалт сүүлийн жилүүдэд 10 дахин нэмэгдсэн. Энэ нь монголын нийгмийн үндэс суурь ганхахад нөлөөлж байна. Иймд Шинэн-ын зүгээс дээрх асуудалд анхаарал хандуулж, монгол төрийн бодлогыг гэр бүлд суурилсан төрийн бодлого болгож өөрчлөх, хүүхэд хамгааллын асуудлыг онцгойлон авч үзэх, татвар урамшууллын зэрэг бүхий л бодлогоор залуу гэр бүлийг дэмжих талд олон хууль тогтоомж боловсруулж, анхаарч ажиллах болно" гэв. Мөн энэ үеэр тус намын Ерөнхий зөвлөлийн гишүүн, эдийн засагч Х.Батсуурь "монгол улсын өр онцгой анхаарах асуудал болоод удаж байна. Засгийн газрын өр 2019 оны III улирлын байдлаар нэрлэсэн үнээрээ 24.7 их наяд төгрөг байна. Өнөөгийн үнэ цэнээр тооцох юм бол 20.7 их наяд төгрөгийн өр болно. Гэхдээ өнөөгийн үнэ цэнээр тооцохдоо олон улсад баримталдаг тодорхой зарчмуудыг зөрчсөн байгаа. Энэ нь өрийн хэмжээ хэвийн байгаа мэт харагдуулж байна. 2020 оны төсөвт зөвхөн өрийн хүүгийн зардалд 960 тэрбум төгрөг тусгасан. Гэтэл 2020 онд томоохон зардал буюу зээлийн үндсэн төлбөрүүд хийгдэнэ. Тодруулбал, Монгол банкнаас БНХАУ- ын ардын банктай хийсэн свон хэлцэлээр авсан 15 тэрбум юань буюу 2.2 тэрбум ам.долларын өрийг төлөх ёстой. Үүнийг бид төвбанкны өр гэж хараад байна. Бодит байдал дээрээ төрийн хариуцах ёстой өр. Тэгэхээр 2020 онд нийт 2.7 тэрбум ам.долларын төлөлт хийх нөхцөл үүсчихээд байхад үүнийг төсөвт огт тусгаагүй, хэрхэн төлөх талаар мэдээлэл алга" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 23 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 28 минутын өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 1 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 4 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 5 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 6 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 6 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 6 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 7 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 7 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21