Хийн хоолой Монголын талд шийдэгдэх үү?

О.Шүрэнцэцэг
2019/12/03

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хойд хөршид хийж буй албан ёсны айлчлал өнөөдрөөс эхэлж байна. Тэрээр ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийн урилгаар ийнхүү очлоо. Ингэхдээ том гэгчийн хүсэл өвөртлөн зоригтой гэгчээр Кремлийн хаалгыг татав. Тэр нь Хятад руу татах байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах тухай юм.

Ер нь бол ОХУ манай Ерөнхий сайдад нүүр өгч урьж залж байсан удаагүй. Очиход нь хүртэл хүлээж авалгүй буцааж байсан удаатай. Өнгөрсөн жил очиход нь "Айлчлалын бэлтгэл хангагдаагүй" гээд буцаасан. Жил бүр зохион байгуулдаг Санкт-Петербургийн эдийн засгийн форумдаа оролцуулаагүй.

Одоо "Саарал жагсаалт"-д орсон улсын Засгийн газрын тэргүүнтэй баримт бичиг байгуулах нь бараг л боломжгүй. Тэгэхээр асуудал шийднэ гэдэг эргэлзээтэй. Гэтэл сая гэнэт айлчлал хийх болсон. Уг нь өндөр дээд хэмжээний айлчлалын тов урьдчилж гардаг. Бэлтгэл хангах ажлыг хоёр тал эрт төлөвлөдөг.

Энэ дүрмээр бол Ерөнхий сайдын айлчлал хоёр талын 2019 оны төлөвлөгөөнд байгаагүй. Харин манай талаас албан бусаар хүн явуулж, айлчлал хийх талаар яриа хөөрөө өрнүүлж байна гэх мэдээлэл өнгөрсөн намар чих дэлсч байсан юм. Тэгэхээр энэ удаагийн айлчлалыг гэнэтийн шийдвэр гэхээс өөр тайлбар алга.

Ийнхүү Ерөнхий сайдын цэнхэр дээлийн хормой онгоцны хаалгаар далд орохтой зэрэгцэн манайхан "Энэ л бүтээж ирэх учиртай гол ажил нь" хэмээн ярьж, бичиж эхлэв. Нийгэмд ч ийм хүлээлт үүсчээ. Гэхдээ хэзээ биелэхийг тоо чинээ хэлэх хүн алга. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс энэ талаар тодруулахад "Гурван улсын Засгийн газрын түвшинд ажлын хэсэг гарсан. Энэ нь өөрөө ажлын эхлэл, нааштай алхам гэж зарим эх сурвалж үзэж байгаа юм. ОХУ-ын Эрчим хүчний сайд А.В.Новакаас Орос, Монгол, Хятадын хамтарсан ажлын хэсэг байгуулъя гэсэн санал ирсэн. Ингээд Оросын тал Эрчим хүчний дэд сайдаараа ахлуулсан ажлын хэсэг байгуулсан байна лээ. Манай яам ч гэсэн Эрчим хүчний дэд сайдаар ахлуулан ажлын хэсэг байгуулсан. Ерөнхий сайдын айлчлалын үеэр энэ асуудал хөндөгдөнө. Гурван талын ажлын хэсгийн уулзалтаар ч хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулах тухай ярина" хэмээв. Олон жил ярьсан, одоо ахиц гарах болов уу гэхэд эрхэм салбарын сайд "Ажил эхлээд явж байна гэдэг нь ахиц дэвшил гарна гэсэн үг. Хамгийн гол нь гурван талын ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж эхэлсэн. Өмнө нь ийм алхам хийж байгаагүй. Одоо ажлын хэсгүүд дээр ямар маршрутаар явах вэ, хаагуур дайрч өнгөрөх вэ, ямар хотуудыг хамрах вэ гэдгээс эхлээд яриа, хэлэлцээ хийнэ" гэж хариулсан. Гэхдээ ярина гэдэг яг хийнэ гэсэн үг ч бас биш юм. Тиймээс "Ярьж байна, хэлэлцэж байна" гэж ажил хэрэгч дүр эсгэж 2020 оны сонгуулийн шоу хийх вий гэж хардах эрх бий. Айлчлалын үеэр эрчим хүчний салбарын хүрээнд хоёр тал хамтран ажиллах хэлэлцээр байгуулна. Манай улсын зүгээс өдөр тутам авч байгаа импортын эрчим хүчний асуудал, цаашлаад энэ салбарт хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцээнд тусгах талаар ярина гэсэн албан ёсны мэдээлэл бас дуулдаж байгаа юм. Ямартай ч дээрх асуудлыг Ерөнхий сайд Оросын талтай хэрхэн ярьж, яаж шийдүүлж ирэх нь л хүлээлт дагуулж байна. Хоосон яриа биш шийдсэн ажил хамгийн чухал. Ерөнхий сайд богцоо задлахад гурав хоног үлдлээ дээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин Ч.ЗОТОЛ

2019.12.3 МЯГМАР №239 (6206)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 9 цагийн өмнө
Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо 10 цагийн өмнө
Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байна 10 цагийн өмнө
Хэрэв танд ийм мессеж ирсэн бол битгий дараарай. Энэ бол цахим залилан! 10 цагийн өмнө
Узбекистаны Itpark МТҮП-ын инкубатор oneplace.HR компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авжээ 13 цагийн өмнө
ТАНИЛЦ: Орон орон дамжсан элчин сайдууд... 14 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байна 14 цагийн өмнө
Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авжээ 15 цагийн өмнө
“Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг хөгжлийн бодлоготой уялдуулна 15 цагийн өмнө
Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томилно 15 цагийн өмнө
Өнөөдөр дэд сайдуудын томилгоог хэлэлцэнэ 15 цагийн өмнө
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив 16 цагийн өмнө
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна гэж үзжээ 16 цагийн өмнө
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна 17 цагийн өмнө
Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр цас орно 17 цагийн өмнө
Онцгой байдлын газрын шинэ аврах салбар нээгдлээ Өчигдөр
“Эрдэнэс Тавантолгой” ХК 1,6 их наяд төгрөгийн татвар төлөөд байна Өчигдөр
Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна Өчигдөр
Анхааруулга: Мессеж луйвраас сэргийлье Өчигдөр