Төрсөн хүүгээ амиа хорлоход хүргэсэн эцэгт хоёр жилийн хорих ял оноожээ

О.Шүрэнцэцэг
2019/12/02

2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр иргэн З төрсөн хүүгээ "хичээлдээ явсангүй, чамайг ална" гэж утсаар ярьж сүрдүүлсний улмаас 10 настай Н гэрийнхээ буюу орон сууцны 5 давхарын цонхоор үсэрч амиа хорлосон хэрэг Чингэлтэй дүүргийн нутагт гарсан. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд тус дүүргийн прокурорын газраас хяналт тавьж, иргэн З-г "Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх" буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Хэргийг шалгахад иргэн З өмнө нь удаа дараа согтууруулах ундаа хэрэглэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2017 оны 12 дугаар сард шүүхээс Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгүүлж байсан ба тухайн үед түүний хүү Н-д аюулын зэргийн үнэлгээ хийхэд "ааваасаа айдаг, зоддог, хамт байх дургүй" гэж байсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Сүүлийн үед сэтгэл судлаачид гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртсөн хүүхдэд амиа хорлох бодол төрж, улмаар оролдлого хийдэг гэдгийг онцлон анхааруулж байгаа. Иймд хүүхдийн хүчирхийллийн бүхий л хэлбэрийг таслан зогсооход боловсрол, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллах, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хамгаалах талаар иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, мөн эцэг, эх, эмээ, өвөө, ах, эгч, багш, сурган хүмүүжүүлэгчид гээд хүүхэдтэй харьцаж байгаа бүхий л хүмүүс тэднийг сонсож, зан төлөв, сэтгэл зүйн байдлыг нь ямагт анхаарч байх шаардлагатай байна.

Эх сурвалж: Чингэлтэй дүүргийн прокурорын газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 1 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 4 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 5 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 6 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 7 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 7 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21