ҮХЦ-ийн даргыг томилох хурал болно

О.Шүрэнцэцэг
2019/12/02

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр энэ сарын /11.01/ эхэнд олон улсын хуралд оролцохоор Индонези улсыг зорьж байхдаа БНСУ-ын "KAL" нислэгийн үйлчлэгч бүсгүйн өгзөгнөөс базаж, бэлгийн дарамт учруулсан гэх хэрэг дэлхий нийтийн анхаарлыг татсан.

Хэдийгээр Д.Одбаяр "Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учраас юу ч санахгүй байна" хэмээн мэдүүлсэн ч түүнд 20 сая төгрөгийн торгууль ногдуулж, эх оронд нь буцаасан билээ. Үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан атлаа "Би халдашгүй дархан эрхтэй" хэмээн шалгуулахаас татгалзсан гэх асуудал ч үүсч байлаа.

Тэгвэл Д.Одбаяр эх орондоо ирсэн даруйдаа Цэцийн даргын албан тушаалаасаа буух хүсэлтээ энэ сарын 18-нд гаргаж, түүний хүсэлтийг 22-ны өдөр хэлэлцэж, чөлөөлөх шийдвэр гаргасан юм. Гэсэн ч даргын суудлаасаа буусан ч Цэцийн гишүүн гэдгээрээ үлдсэн нь олон хүний дургүйцлийг төрүүлээд байв.

Тэгвэл өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дараагийн даргын асуудлыг хэлэлцэх юм. Хуралдаан 11 цагаах эхлэх аж. Цэцийн даргад ҮХЦ-ийн гишүүн Ш.Солонго, Н.Чинбат нар өрсөлдөж байгаа билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 7 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 11 цагийн өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 12 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 13 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 13 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 13 цагийн өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 14 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 15 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 17 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 17 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 18 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 18 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 18 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр