Транспэрэнси интернэшнл ОУ-ын байгууллагын Авилгын эсрэг тэмцэгч-2019 шагналыг zarig.mn сайт хүртлээ

О.Шүрэнцэцэг
2019/12/02

Авлигын эсрэг даян дэлхийн хөдөлгөөн болж, улс орон бүрт үйл ажиллагаа явуулдаг "Транспэрэнси Интернэшнл" олон улсын байгууллага бий. Тус байгууллагын Монгол Улс дахь салбар "Транспэрэнси Интернэшнл Монгол" байгууллагаас ил тод хариуцлагатай нийгмийн төлөөх үйлст хувь нэмрээ оруулж, авлигын эсрэг үйлсэд олон нийтийг манлайлан, иргэний зориг гарган ажилласан иргэдийг тухайн жилийн "Авлигын эсрэг тэмцэгч"-ээр тодруулан, шагнадаг.

Тэгвэл 2019 оны "Авилгын эсрэг тэмцэгч" шагналыг zarig.mn сайтын хамт олон болон тус сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэгт хүртээлээ. Zarig.mn сайт нь 2017 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хуулийн хэрэгжилт, шудрага ёс, иргэний сэтгүүлзүйн төлөөлөл, ард түмний дуу хоолой болон мэдээ мэдээлэл, сурвалжлага нэвтрүүлгүүдээ хүргэдэг билээ.


"Транспэрэнси Интернэшнл" олон улсын байгууллагын "Авилгын эсрэг тэмцэгч" гэх энэхүү нэр хүндтэй шагнал нь тав дахь жилдээ олгогдож байгаа юм. Тодруулбал,

- 2015 онд сэтгүүлч Л.Болормаа агсан авлигын эсрэг бичсэн томоохон нийтлэлүүд, уул уурхайн салбарын ил тод байдлын чиглэлээр хийсэн судалгааны ажлууд, эрэн сурвалжлах чиглэлийн нийтлэлүүдээрээ,

- 2016 онд "Монгол тв" телевизийн сэтгүүлч Э.Лхагва

- 2017 онд Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан

- 2018 онд Ikon сайтын Ерөнхий редактор Ч.Болортуяа нар хүртэж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 1 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 4 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 5 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 6 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 7 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 7 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21