Аялахад хамгийн аюултай орноор Афганистан, Сомали, Сири гэсэн орнууд нэрлэгджээ

О.Шүрэнцэцэг
2019/11/26

2020 онд гадаадад аялахаар төлөвлөж байгаа хэн бүхэнд хэрэг болохуйц нэгэн мэдээллийг Си Эн Эн агентлаг дамжуулжээ. Ирэх жил аялал хийхэд хамгийн аюулгүй улс орнуудыг жагсаалтыг гаргасан байна. Монгол улсын хувьд шар буюу дунд түвшиний эрсдэлтэй орны тоонд оржээ.

Аяллын аюулгүй байдлын талаарх үйлчилгээ, зөвлөгөөг өгдөг SOS компанийн зүгээс Аяллын эрсдэлийг харуулсан газрын зургийг дөрөв дэх жилдээ гаргаад байна. Энэ зурагт 2020 онд аялал хийхэд хамгийн аюулгүй болон аюултай улс орнуудыг харуулсан байгаа юм. Ингэж улс орнуудыг эрэмбэлэхдээ хэд хэдэн хүчин зүйлийг харгалзаж үзсэний дотор халдварт өвчин болон улс төрийн хүчирхийлэл зэрэг багтаж байгаа юм. Аяллын эрсдэлийг хамгийн багаас туйлын ноцтой гэсэн таван зэрэглэлд хуваажээ.

2020 онд аялахад хамгийн аюулгүй орноор бөмбөрцгийн хойд хэсгийн улс орнууд голдуу нэрлэгдсэн байна. Тодруулбал, Дани, Финланд, Гренланд, Норвеги, Люксенбург болон Швейцар гэсэн орнууд аялагчдын хувьд хамгийн аюулгүй орон байх юм. Харин аялахад хамгийн аюултай орноор Афганистан, Сомали, Сири гэсэн орнууд нэрлэгдсэн байна.

Ер нь Африкийн ихэнх орнууд аялал хийхэд дундын болон өндөр түвшиний эрсдэлтэй гэсэн ангилалд багтаж байгаа бол Их Британи, АНУ, Канад, Австрали, Хятад болон Европын орнууд бага түвшиний эрсдэлтэй орноор нэрлэгджээ. Монгол улсын хувьд энэхүү газрын зураг зураг дээр шараар буюу дунд түвшний эрсдэлтэй бүс нутагт багтсан байна. ОХУ ч гэсэн ийм үнэлгээг авчээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 1 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 4 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 5 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 6 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 7 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 7 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21