Зургаан аймгийн 35 суманд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна

О.Шүрэнцэцэг
2019/11/26

Шадар сайдын гаргасан тушаалын дагуу Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан Шуурхай бүлэг орон нутагт ажилласан байна.

Шуурхай бүлэг Булган аймгийн Рашаант суманд Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хурал хийж Архангай, Булган, Өвөрхангай, Төв аймгийн Засаг дарга, дээрх аймгуудын 30 сумын Засаг даргыг оролцуулжээ. Тухайн аймаг, сумдад отор нүүдэл хийж буй малыг хөөж туухгүй байх, малчдаас малын хөлийн татвар, хураамж авахгүй байх, малчдын өөрсдийнх нь үүрэг, хариуцлагыг чангатгаж, отроор өвөлжих малчин нэг бүртэй гэрээ байгуулах, малчид, иргэдэд төрийн үйлчилгээг саадгүй хүргэх үүрэг, даалгавар өгсөн байна.

Шуурхай бүлэг гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийн:

- Архангай аймгийн Өгийнуур, Хотонт

- Дундговь аймгийн Адаацаг, Баянжаргалан, Луус, Өлзийт, Өндөршил, Хулд, Цагаандэлгэр

- Завхан аймгийн Баянтэс, Тэс, Түдэвтэй

- Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Бат-Өлзий, Баянгол, Баян-Өндөр, Богд, Бүрд, Гучин-Ус, Хайрхандулаан, Нарийнтээл, Өлзийт, Сант, Тарагт, Төгрөг, Есөнзүйл, Зүүнбаян-Улаан

- Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Тариалан

- Төв аймгийн Баян-Өнжүүл, Бүрэн, Дэлгэрхаан, Өндөрширээт, Эрдэнэсант суманд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй гэж үзжээ.

Холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг сонссоны дараа Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин хэд хэдэн үүрэг, даалгавар өглөө.

Тухайлбал отрын малчдаас татвар, хураамж авахгүй байх, өвөлжилт хүндэрч болзошгүй зарим аймаг дахь хаагдсан зам, давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, малчид, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх, отрын штаб байгуулах, малчдыг хашаа, саравчиндаа хаалт хийх, малаа ойр хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэргээс сэргийлж ажиллахыг даалгав.

Цаашид улсын тусгай хэрэгцээнд шинээр отрын бүс бий болгох талаар судалж Засгийн газарт танилцуулах, үлийн цагаан оготно зэрэг бэлчээрийн хортон мэрэгч амьтдын устгалыг гурав, дөрөвдүгээр сард чанартай хийх, отор нүүдэл эрс нэмэгдэж байгаа аймгуудад өвс, тэжээл, шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах асуудлыг яаралтай шийдэх, өвөлжилт хүндэрсэн зарим аймгийн Эрүүл мэндийн төвд шуурхай албаны автомашин өгөх, эм, эмнэлгийн хэрэгслээр хангах зэргийг үүрэг болгов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 1 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 4 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 5 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 6 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 7 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 7 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21