АБДУЛ КАРИМ ХИЛЭЭР ШОНХОР ШУВУУ ГАРГААГҮЙГ МЭДЭГДЭВ


Монгол Улсын иргэн Абдул Карим шонхор шувууг хууль бусаар агнаж, хилээр гаргахыг завдсан болохыг цагдаагийн байгууллага илрүүлж, шүүхэд шилжүүлсэн тухай мэдээ олон нийтийн цахим сүлжээгээр тархсан. Абдул Каримын өмгөөлөгч өнөөдөр энэ мэдээллийг үгүйсгэж, ташаа мэдээлэл гэж тайлбарлалаа. Тиймээс иргэн Абдул Карим шонхор шувууг хууль бусаар агнасан гэх мэдээллийг нэр хүндэд нь санаатайгаар халдсан үйлдэл гэж үзэн цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлт тавьжээ. Цагдаагийн байгууллагаас уг мэдээлэл нь үндэслэлгүй болохыг шалган тогтоосон байна. Абдул Каримын өмгөөлөгч А.Мөнх-Өлзий "Уг мэдээлэлд Катар улсын иргэн Абдул Карим шонхор шувууг хууль бусаар барьж, хилээр гаргахыг завдсан гэх зүйлийг дурдсан. Энэ нь Катар улсын нэр хүндийг үндэслэлгүйгээр унагаасан, тус улсын иргэд манай улсын шонхор шувууг хууль бусаар барьж, хил гаргадаг гэх ойлголтыг олон нийтэд төрүүлэхүйц маш том алдаа болсон. Уг гэмт хэрэгт холбогдсон этгээд нь Катар улсын иргэн биш гэдгийг холбогдох албаны хүмүүс тогтоосон" гэсэн юм. Абдул Карим болон Катар улсын иргэн шонхор шувууны хууль бус ан агнуурт хамааралгүй гэдгийг ийнхүү түүний өмгөөлөгч мэдэгдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 3 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 3 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 9 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 10 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 11 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25