Ө.Энхтүвшин: Надтай Хятадын компанийн гурван хүн уулзаад IT-ийн чиглэлээр хамтарч ажиллах санал тавьсан

О.Шүрэнцэцэг
2019/11/26

Манай улсад 800 орчим хятад иргэн хууль бусаар ажиллаж байгаад баригдаж, нутаг буцсан. Энэ хэрэгтэй холбогдуулан 14 Хятад, хоёр Монгол иргэнийг шалгаж байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн хурал хийж, энэ хэрэгт Шадар сайд Ө.Энхтүвшинг хятадуудтай уулзалт хийж, Монгол Улсын хоёр чөлөөт бүсэд казино байгуулахаар ярилцсан талаар мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлаар Шадар сайд Ө.Энхтүвшин тайлбар хийжээ.

Ө.Энхтүвшин сайд Хуан гэдэг хятадтай уулзаад казино байгуулах зорилгоор 800 Хятад иргэнийг оруулж ирсэн гэж байна?

-Тэр хятад хүмүүс визтэй орж ирсэн байгаа. 800 хятадыг оруулж ирэхдээ аль нэг компанийн юм уу, аль нэг хүний урилгаар орж ирдэг. 800 хүнийг оруулж ирэхэд бичиг баримтын бүртгэл хийж байгаа. Хөх хотын Консулын газар, Хонконгийн консулын газраас тодруулахад аяндаа гараад ирнэ. Энэ бол УИХ-ын гишүүд хоорондын бие биенээ дийлэх, нэр хүндийг унагах асуудал биш. Хоёр улсын хоорондын харилцааны асуудал үүсэх гээд байна. Энэ хэргийг хууль, тагнуул, цагдаагийн газар шалгаж байгаа. Албан ёсоор тайлан тайлбарыг гаргаж өгөх байх. Миний сонссон мэдээллээр Монголын 52 аж ахуй нэгж, байгууллагын урилгаар орж ирсэн 800 хятад иргэн байсан гэсэн мэдээ байгаа.

-УИХ гишүүн таныг нэр цохон хэлсэн. Та нэр төрөө сэргээлгэх үү?

-Миний нэр хүнд гэхээсээ илүү Засгийн газрын нэр хүнд гарсан. Засгийн газар зохион байгуулсан, тагнуулын байгууллага мэдэж байсан гэж ярьсан. Энд хуулийн байгууллага хариу өгөх ёстой. Би нэр төр гутаалаа гэж ярих нь жижиг асуудал, тэгж гоншигнодог хүн биш. Гол нь энэ хоёр улсын хоорондын харилцааны асуудал болох гээд байна

-Уулаа, Баяраа гэдэг хүмүүстэй та уулзсан уу? Ж.Батзандан гишүүн тэгж хэлсэн.

-Мэдэхгүй, би тийм хүмүүстэй уулзаагүй. Танихгүй. Гэхдээ надтай IT-гийн чиглэлээр хамтарч ажиллах саналтай байна гэж хүмүүс уулзсан.

-Казиногийн чиглэлээр биш үү?

-Үгүй. Надтай Хятадын гурван иргэн IT-гийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийж ажиллах хүсэлтэй байна гэж уулзсан. Гэхдээ надад танилцуулсан санал нь тодорхойгүй, ойлгомжгүй, миний мэдэх салбарын бус санал байсан. Албан ёсоор албан бичгээр санал хүсэлтээ ирүүл гээд буцаасан.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 7 цагийн өмнө
Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо 8 цагийн өмнө
Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байна 8 цагийн өмнө
Хэрэв танд ийм мессеж ирсэн бол битгий дараарай. Энэ бол цахим залилан! 9 цагийн өмнө
Узбекистаны Itpark МТҮП-ын инкубатор oneplace.HR компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авжээ 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: Орон орон дамжсан элчин сайдууд... 12 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байна 12 цагийн өмнө
Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авжээ 13 цагийн өмнө
“Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг хөгжлийн бодлоготой уялдуулна 13 цагийн өмнө
Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томилно 13 цагийн өмнө
Өнөөдөр дэд сайдуудын томилгоог хэлэлцэнэ 14 цагийн өмнө
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив 14 цагийн өмнө
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна гэж үзжээ 14 цагийн өмнө
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 15 цагийн өмнө
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна 15 цагийн өмнө
Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр цас орно 16 цагийн өмнө
Онцгой байдлын газрын шинэ аврах салбар нээгдлээ Өчигдөр
“Эрдэнэс Тавантолгой” ХК 1,6 их наяд төгрөгийн татвар төлөөд байна Өчигдөр
Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна Өчигдөр
Анхааруулга: Мессеж луйвраас сэргийлье Өчигдөр