Үндсэн хуулийн цэцийн шинэ даргыг баасан гарагт тодруулна

О.Шүрэнцэцэг
2019/11/25

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн олонхийн саналыг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох гишүүдийн хуралдааны товыг тогтоолоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11 цагаас хийхээр болов.

Сонгуулийн дүнг Үндсэн хуулийн цэц хэвлэл, мэдээллийн төлөөлөгчөөр дамжуулан нийтэд мэдээлнэ.

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно" гэж заасан байдаг хэмээн Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг таван байршилд зохион байгуулна 1 цагийн өмнө
Их жанжны төрсөн гэрийн бууринд “Цэцэг өргөх ёслол” болно 1 цагийн өмнө
Их цэвэрлэгээг энэ сарын 10-15-нд зохион байгуулна 2 цагийн өмнө
"Судалгаа авъя" нэрийдлээр гар утсыг нь булаан зугтжээ 8 цагийн өмнө
Мөс цөмөрсөн 6 удаагийн дуудлага бүртгэгджээ 8 цагийн өмнө
Өдөртөө хүйтний эрч суларна 9 цагийн өмнө
Үзүүртэй төмөр хашаанд буга гэмтжээ Өчигдөр
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ Өчигдөр
УДЭТ Хоц намсраевын нэрэмжит театртай хамтарна Өчигдөр
"Улаанбаатар өвлийн наадам 2026” арга хэмжээг 14 дэх жилдээ зохион байгуулж байна Өчигдөр
Babybio optima нялхсын сүүн тэжээлийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Г.Содмаа: Амьдралын шаардлагаар хоёр настай байхдаа дохионы хэл сурсан Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун Өчигдөр
УДЭТ-ын бүтээл "Анна Каренина" жүжиг ОХУ-ын театрын тайзнаа тавигдана 2026/01/30
Долоон настай охин цонхоороо унаж нас баржээ 2026/01/30
"Анна Каренина" жүжгийг ОХУ-ын театрын тайзнаа толилуулна 2026/01/30
Вьетнам улс монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 2026/01/30
Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ 2026/01/30
Нийслэл, орон нутгийн номын сангийн ажилтнуудыг сонгуулийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэнэ 2026/01/30
Улсын хэмжээнд 52 сум цагаан зудтай байна 2026/01/30