УЕПГ-т болж буй “төрийн эргэлт”-ийг Ерөнхийлөгч мэдэж байгаа юу?

О.Шүрэнцэцэг
2019/11/25

Маш ноцтой гэж болохоор үйл явдал УЕПГ-т өрнөж байна. Ер нь сүүлийн үед тус газрынхан ёстой л үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байгаа тухай эх сурвалжуудын мэдээлэл байгаад байсан. Тодруулбал, сар орчмын өмнөөс Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг ажил үүргээс нь холдуулжээ. Тэрээр "Өвчтэй" гээд ажилдаа очихоо больсон байна. Учрыг ухвал Б.Жаргалсайханд УИХ-ын 2-3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүл гэсэн чиглэл очжээ. Түүнийг энэ үүргийг хэрэгжүүлэх хуулийн үндэслэлтэй асуудал гарч ирэхгүй байна гэснээс нь хойш "Өвчтэй" байлгах болсон байгаа юм. Улмаар түүний албан үүргийг Улсын ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэг гүйцэтгэх болжээ. С.Алиманцэцэг нь ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн хүн гэсэн яриа томилогдох үеэс нь гарч эхэлсэн. Энэ юу ч биш. Маш ноцтой мэдээллийг дуулгая.

Улсын ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэг хэдхэн хоногийн өмнө УЕПГ-ын нөлөө бүхий албан тушаалтнуудыг цуглуулж байгаад "…Би Ерөнхий прокурор болно. Гансүх намайг дэмжиж байгаа" гэж мэдэгдсэн байна. Тэр ч байтугай энэ хүн 22-нд буюу өнгөрсөн баасан гаригт УЕПГ-т бүтцийн өөрчлөлт хийжээ. Түүнийхээ хүрээнд томоохон хоёр албан тушаалд Ерөнхийлөгч Х.Баттулгатай маш ойрын нөхдүүдтэй холбоотой гэгддэг хүмүүсийг томилсон байгаа юм. Мөн УЕПГ-ын Хэрэг эрхлэх газрын мэдэлд байдаг боловсон хүчний асуудлыг өөртөө шилжүүлсэн байна. Тиймээс Хэрэг эрхлэх газрын дарга Д.Цогтбаатарын мэдэлд авто гарааш зэрэг л үлдсэн байна. Үүнд ХЭГ-ын дарга Д.Цогтбаатар ихээхэн дургүйцэж байгаагаа илэрхийлжээ.

Ганц тэр ч биш, ер нь УЕПГ-ынхан тэр чигтээ С.Алиманцэцэгийн шийдвэрийг нүд нь орой дээрээ гарах шахаж хүлээж авсан байна. Тиймээс хэд хэдэн албан тушаалтан "…Танд ингэх эрх байхгүй шүү дээ" хэмээн сануулжээ. Тэгэхэд нь "…Би Ерөнхийлөгчийн хүн. Та нар хэн юм бэ" гэж загнаад нам болгосон байгаа юм. Үнэхээр ч Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд оногдсон эрх хэмжээг С.Алиманцэцэг онц ноцтойгоор хэтрүүлэн хэрэглэсэн явдал болж буй аж.

Өөрөөр хэлбэл, УЕПГ-ыг хууль бусаар гартаа оруулж байгаа хэрэг гэдгийг тус газрын дийлэнх прокурор нэгэн дуугаар хэлж байна. Нөгөө талаас, түүний УЕПГ, прокурорын байгууллагад ийн "галзуурч" байгаа үйлдлийн талаар УИХ-ын гишүүд ч 2-3 удаа уулзаж ярилцаад тарсан байна. Хамгийн гол нь С.Алиманцэцэг прокурорын УЕПГ-т хийж буй энэ "төрийн эргэлт" шахуу үйлдлийн талаар Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэж байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа ажээ.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 28 минутын өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 37 минутын өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 39 минутын өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 3 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 4 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 6 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 6 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21