​АНУ-ын Төрийн департамент Пакистаныг Хятадын өрийн урхинд орж байгааг анхааруулжээ

О.Шүрэнцэцэг
2019/11/25

АНУ-ын Төрийн нарийн бичгийн Өмнөд Азийн хэрэг хариуцсан туслах ЭллисУэллис нь "Хятад-Пакистаны эдийн засгийн коридор" гэгчээс болж Пакистан улс өрийн урхинд орж магадгүй гэдгийг анхааруулсан тухай Пакистаны "Dawn" агентлаг мэдээлжээ. Эллис нь "Хятад-Пакистаны эдийн засгийн коридор" төслийг Пакистанд үзүүлж байгаа тусламж бус харин Хятадын төрийн мэдлийн том компаниудын орлогыг нэмэгдүүлэх хэрэгсэл төдий гэж мэдэгдсэн аж. Хэрэв энэ төслийг хэрэгжүүлбэл төслийг хэрэгжүүлэхдээ Хятадаас авсан зээл нь төд удалгүй Пакистаны эдийн засагт дааж давшгүй хүн ачаа болно гэж анхааруулсан байна. Улмаар "Хятад-Пакистаны эдийн засгийн коридор" -ыг хэрэгжүүлэх явцад байгуулах ёстой Карачи-Пешавар чиглэлийн төмөр замын барилгын ажлын үнэ төлөвлөж байснаас даруй 4 дахин өссөн гэдгийг онцолжээ. Энэ бүхэн яваандаа Пакистанд тун аюултай тус ч болзошгүй гэнэ.

Пакистаны эрх баригчид энэ талаар огт өөр бодолтой. Жишээлбэл, энэ оны долоодугаар сард Пакистаны ГХЯ-ы олон улсын харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга асан РиязХокар нь "Хятад-Пакистаны эдийн засгийн коридор" төслийг бүс нутгийн логистикийг ихээхэн хялбар болгох учраас Төв Азид бүхэлд нь ашигтай, зөвхөн Энэтхэг, АНУ ба тэдний суртал ухуулгад автагчид л эсэргүүцэж байгаа гэсэн утгатай тайлбар өгч байсан. Тэрээр "Хятадын "Нэг зам нэг бүс" төслийг 100 хувь дэмжсэн эхний улсуудын нэг нь Пакистан байсан бөгөөд "Хятад-Пакистаны эдийн засгийн коридор" нь энэхүү аварга төслийн зөвхөн нэг хэсэг. Тэгээд ч Пакистан нь улсынхаа дэд бүтцийг сайжруулахад туслах хүсэлтийг өөрөө Хятадын талд тавьсан юм. Асар олон хэрэглэгчийг цахилгаанаас тогтмол таслах шаардлагатай тулгарна гэж юу байдгийг хэр баргийн улс мэдэхгүй бол манай улс энэ асуудлаа шийдэх шаардлагатай байсан учраас "Хятад-Пакистаны эдийн засгийн коридор" нь анхандаа манай улсын цахилгаан эрчим хүчний системийг хөгжүүлэхэд чиглэж байсан юм. Хэрэв Пакистанд энэхүү хамтын ажиллагаанд хэрхэн ханддаг талаар яривал хүн амын 95 хувь нь Пакистаны төлөө Хятадын хийж байгааг дэмждэг гэж би хэлнэ. Манай хоёр орны харилцааны түүх тун эерэг, бат бэх үндэс суурьтай тул энэ талаар маргааш олон нийтийн санал асуулга явууллаа гэж бодоход хүн амын 95 хувь нь Хятад бол Пакистаны сайн найз гэж хэлэх байсан" гэж мэдэгдэж байсан байна.

Өрийн урхинд орох талаар тайлбар өгөхдөө "Зарим Пакистаныг яаж ийм их мөнгө эргүүлж төлөх юм бэ гэцгээдэг ч төсөл 46 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байна гэдэг нь Пакистаны дансанд шууд бүх 46 тэрбумыг хийсэн хэрэг биш бөгөөд манай Засгийн газар ба Хятадын Засгийн газар хооронд байгуулсан гэрээгээр Пакистанд ердөө 6 сая доллар л шилжүүлж өгөөд байгаа, манай хувьд ийм хэмжээний мөнгө төлөх нь ямар ч асуудалгүй. Тэгвэл хэн "Хятад-Пакистаны эдийн засгийн коридор"-ыг эсэргүүцэж байна вэ? Энэ бол Энэтхэг бас АНУ, энэ хоёр улс нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улс төрийн хүрээлэл дунд суртал ухуулгын том ажил явуулсан ч Пакистаны хүн ам, Засгийн газар, армийн дийлэнх нь энэ төслийг хэрэгжүүлэхийн төлөө байгаа. Бид энэ замын төгсгөлд хүртэл явахаар шийдсэн байгаа... "Хятад-Пакистаны эдийн засгийн коридор" гэдэг нь мөн чанартаа бол цоо шинэ зүйл биш, энэ бол 1960-аад онд баригдсан зам юм шүү дээ, Хунжараб даваанаас Пакистан орж, Гвадар боом хүргэдэг байсан зам. Энэ бол дан ганц эрчим хүчний төсөл ч биш, энэхүү шинэ замыг дагаад эдийн засгийн шинэ бүсийг хөгжүүлэх болохоор Хятадын худалдаанд төдийгүй Төв Азид ч нааштай " гэсэн байна.

"Хятад-Пакистаны эдийн засгийн коридор" гэдэг нь Хятадын "Нэг зам нэг бүс" санаачилгын хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл. Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 46 тэрбум долларыг БНХАУ -ын хөрөнгө оруулалтаар шийдэж байгаа. Төслийг хэрэгжүүлэх явцад БНХАУ-ын Шинжаан -Уйгарын өөртөө засах орныг Пакистаны Белужистан муж дахь боомт хот Гвадартай холбох авто ба төмөр замын өргөн сүлжээ байгуулах юм. Энэхүү замыг байгуулбал Гилигит-Балтистан бүс нутаг дахь БНХАУ ба Пакистаны эдийн засгийн оролцоо эрс нэмэгдэнэ гэсэн үндэслэлээр Энэтхэг энэ төслийг эсэргүүцэж байгаа аж. Харин Гилгит-Балтистан бүс нутаг нь Энэтхэг ба Пакистан хоорондын маргаантай газар нутаг болох Кашмир мужийн нэг хэсэг юм. Гилгит-Балтистаныг одоогоор Пакистан хяналтдаа байлгадаг ч Энэтхэг өөрийн газар нутаг гэж үздэг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 16 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 16 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 17 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 17 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 18 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 18 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 18 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 19 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27