ГАДНЫ ИРГЭД БИЧИГ БАРИМТАА БИЕДЭЭ АВЧ ЯВААГҮЙ ТОХИОЛДОЛД ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭДЭГ


Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газраас 2017 оны төлөвлөгөөний дагуу хяналт шалгалтууд явагдаж байна. Төлөвлөгөөт шалгалтад эмнэлэг, сургууль, үйлдвэр, засварын газар зэрэг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуйн нэгжүүд жилд 1-2 удаа хамрагддаг.

Энэ удаад Хяналт шалгалтын газраас гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлэг, аж ахуйн нэгж, байгууллагуудад төлөвлөгөөт шалгалтыг 2017. 04. 18-25-ны хооронд удирдамжийн дагуу явуулж эхлээд байна.

Тэгвэл өчигдөр буюу 2017. 04. 24-нд Хяналтын улсын байцаагч Ч. Өсөхбаяраар ахлуулсан баг Эрүүл мэндийн яамны харьяа " Найрамдал" эмнэлэг болон "Скай" эмнэлэгт ажиллалаа. Уг эмнэлгүүдийн хувьд үйл ажиллагаа явуулах гэрчилгээ, тусгай зөвшөөрөл , эмчийн эмчлэх эрхийн сертификат болоод тус эмнэлгийн ажилтнуудын Монгол Улсад оршин суух зөвшөөрөл нь ямар нэгэн зөрчилгүй, хууль ёсны дагуу хэвийн үйл ажиллагаа явуулж байлаа.

Харин өмнөх шалгалтын явцад гадаадын иргэд биедээ бичиг баримтаа авч яваагүй хэд хэдэн тохиолдол гарчээ. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар гадаадын иргэн нь "Паспорт болон Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон оршин суух үнэмлэхийг биедээ авч явах үүрэгтэй" байдаг бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд захиргааны хариуцлага хүлээх үндэслэл болдог байна. Тиймээс гадаадын иргэд ямар ч тохиолдолд өөрийн бичиг баримтаа биедээ авч явахыг мэргэжлийн хүмүүс сануулж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 3 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 3 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 9 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 10 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 11 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25