АТҮТ-ийн дөрвөн ажилтанг 461 дүгээр ангид цагдан хорьжээ

О.Шүрэнцэцэг
2019/11/20

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас Авто тээврийн үндэсний төвийн ахлах бүртгэгч, мэргэжилтэн А, Ш нар нь үгсэн хуйвалдан "Есөншижир" банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн 9 сая төгрөгийн торгуультай 31 ширхэг тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс худал мэдээлэл оруулан хасаж, уг компаниас 2,1 сая төгрөгийг авсан, нэг аралын дугаар бүхий тээврийн хэрэгсэлд 3 өөр номертой гэрчилгээг гаргаж худал мэдээлэл бүртгэлийн систем оруулах зэрэг хэрэгт холбогдуулан гэр, ажлын байранд нэгжлэг хийн 48 цагаар хорих 461 дүгээр ангид баривчлан шалгаж байна.

Мөн Авто тээврийн үндэсний төвийн бүртгэгч нар нь түр горимоор ирсэн тээврийн хэрэгслийг гаалийн мэдүүлээгүй байхад тээврийн хэрэгслийг бүртгэх, тээврийн хэрэгслийн шинэ сери дугаараас 4 ижил, 3 ижил, 00-оор эхэлсэн дугаарыг Burtgel.trsansdep.mn сайтаар хасагдсан тээврийн хэрэгсэлийн арлын дугаар дээр хадгалан бусдаас 300 мянган төгрөгөөс 2 сая төгрөгийн хээл хахууль авч зарах, хуучин улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шинэ дугаар олгож давуу байдал бий болгох, ашиглалтаас гарсан, татвар, торгууль төлөөгүй тээврийн хэрэгслийг шан харамж авч улсын бүртгэлээс хасах, дахин шинэ дугаар олгох зэрэг гэмт хэргүүдийг илрүүлэн Авто тээврийн үндэсний төвийн 4 ажилтаныг шалгаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг таван байршилд зохион байгуулна 8 минутын өмнө
Их жанжны төрсөн гэрийн бууринд “Цэцэг өргөх ёслол” болно 32 минутын өмнө
Их цэвэрлэгээг энэ сарын 10-15-нд зохион байгуулна 40 минутын өмнө
"Судалгаа авъя" нэрийдлээр гар утсыг нь булаан зугтжээ 6 цагийн өмнө
Мөс цөмөрсөн 6 удаагийн дуудлага бүртгэгджээ 7 цагийн өмнө
Өдөртөө хүйтний эрч суларна 8 цагийн өмнө
Үзүүртэй төмөр хашаанд буга гэмтжээ Өчигдөр
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ Өчигдөр
УДЭТ Хоц намсраевын нэрэмжит театртай хамтарна Өчигдөр
"Улаанбаатар өвлийн наадам 2026” арга хэмжээг 14 дэх жилдээ зохион байгуулж байна Өчигдөр
Babybio optima нялхсын сүүн тэжээлийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Г.Содмаа: Амьдралын шаардлагаар хоёр настай байхдаа дохионы хэл сурсан Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун Өчигдөр
УДЭТ-ын бүтээл "Анна Каренина" жүжиг ОХУ-ын театрын тайзнаа тавигдана Өчигдөр
Долоон настай охин цонхоороо унаж нас баржээ 2026/01/30
"Анна Каренина" жүжгийг ОХУ-ын театрын тайзнаа толилуулна 2026/01/30
Вьетнам улс монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 2026/01/30
Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ 2026/01/30
Нийслэл, орон нутгийн номын сангийн ажилтнуудыг сонгуулийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэнэ 2026/01/30
Улсын хэмжээнд 52 сум цагаан зудтай байна 2026/01/30