​Экс Ерөнхийлөгчийг баривчлах тушаал гаргажээ

О.Шүрэнцэцэг
2019/11/20

Бразилийн холбооны шүүгч Марселу Бретас нь Парагвай улсын экс Ерөнхийлөгч Орасио Картесыг баривчлах ордер гаргасан тухай "Globo" суваг мэдээлсэн байна. Бразилийн мөрдөн байцаагч нар нь 2013-2018 онуудад Парагвайн Ерөнхийлөгч байсан Картес нь олон тэрбумын авлига, луйврын хэрэгт оролцсон гэж сэжиглэн эрэн сурвалжилж байсан валютын дилер Дариу Мессер гэгчийг шүүхээс оргон зайлахад нь тус болж байсан гэж үзэж байгаа юм байна. Дариу Мессерыг "Авто угаалга" нэртэй олон улсын мөрдөн байцаах тусгай ажиллагааны хүрээнд шалгагдаж байгаа газрын тос, шатдаг хийн төрийн мэдлийн "Petrobras" компаниас олон зуун төрийн албан тушаалтанд авлига өгч байсан маш нууц сүлжээний оролцогч гэж эрэн сурвалжилж байгаад гурван сарын өмнө Рио-де-Жанейрод хотоос баривчилсан аж. Тэрээр 2018 оны тавдугаар сараас эхлэн Парагвайн өндөр албан тушаалтнуудын халхавч дор Парагвай ба Бразилын хооронд байнга аялах замаар шүүхээс зугтаж байжээ. Нэгэнт Бразилын шүүхээс хангалттай нотлох баримт цуглуулж, баривчлах ордер гаргасан тул Интерпол нь ойрын өдрүүдэд Парагвайн экс Ерөнхийлөгчийг эрэн сурвалжлах улаан мэдэгдэх хуудас гэгчийг гаргах юм байна. Улаан мэдэгдэх хуудсанд заагдсан этгээдийг Интерполын гишүүн орнуудад баривчлах эрхтэй болдог аж. Нэр гарсан "Авто угаалга" нэртэй тусгай ажиллагаа нь Бразил улсын түүхэн дэх хамгийн том авлигын сүлжээг илрүүлэн үр дүнтэй мөрдөн байцааж байгаа хэрэг юм. Энэхүү тусгай ажиллагааны гол сэжигтэн нь "Odebrecht" компанийн эсрэг эрүүгийн хэргийг 2016 онд Бразил ба Швейцарын хууль сахиулах байгууллагууд АНУ-ын Хууль зүйн яамтай хамтран үүсгэж, хамтран мөрдөн байцааж байгаа юм. "Автоугаалга" мөрдөх ажиллагааны нь анхандаа Бразилын экс Ерөнхийлөгч Лулу зэрэг нөлөө бүхий улстөрчдийн мөнгө угаахтай тэмцэх зорилгоор явагдаж байсан ажиллагаа тул "Odebrecht" компани мөрдөгчдийн хараанд өртөөгүй байж. Гэвч мөрдөн байцаалтын явцад Бразилын төрийн мэдлийн "Petrobras" компаниас эрх барьж байгаа намуудын улстөрчдөд асар их авлига өгдөг нь тогтоогдон анхаарал тийшээ шилжсэн аж. "Petrobras"-ын хэргийг шалгах явцад төрийн мэдлийн компани нь хэт өндөр үнэ зарлан тендерт оролцож ялдаг байсан нь илэрч, үүнд нь инженерийн шийдлийн "Odebrecht" компани оролцон үгсэн тохиролцсоны үндсэн дээр тендерт ялахын тулд их хэмжээний авлига өгдөг нь байсан нь илэрчээ. Цаашдаа "Odebrecht" компани дээр голлон анхаарч мөрдлөг явуулж эхлэх үед тус компани нь өөрийн охин компани "Braskem"-тэй хамтран 778 сая долларын авлига өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч, үүний торгуульд 3,5 тэрбум ам.доллар төлөхөөр болж байсан. "Odebrecht" нь авлига өгөх зориулалт бүхий тусгай нэгж бий болгон хэдхэн жилийн дотор Бразилын болон Өмнөд Америкийн олон орны улстөрч, намууд, төрийн мэдлийн компаниуд, өмгөөлөгч, банкны эзэд зэрэг хүмүүст авлига өгч, улсдаа болон хилийн чанадад ашигтай гэрээ байгуулж, тендерт ялдаг байжээ. Зөвхөн Бразилд гэхэд л "Odebrecht" компани нь 415 улстөрч, 26 улс төрийн намд, мужийн дарга нарын тэн хагаст нь, парламентын дээд танхимын гишүүдийн 1/3 –д нь авлига тогтмол өгдөг байжээ. Авлигын сүлжээ Өмнөд Америкаас давж гараад Африк тив хүрч байсныг мөрдөн байцаалтаар тогтоосон байна. "Odebrecht" хэргийн дуулианаар одоо ч Өмнөд Америкийн 10 оронд улстөрчид илчлэгдэн шоронд хоригдсоор байна. Жишээлбэл, Эквадор улсын дэд Ерөнхийлөгч нь энэ компанийн хэргээр ял эдэлж байгаа бол Перу улсын Ерөнхийлөгч ПедроКучински энэ авлигын сүлжээнд орсон нь нотлогдоод хугацаанаасаа өмнө огцорсон. Одоо Парагвайн экс Ерөнхийлөгчийг баривчлахаар эрэн сурвалжлаад эхэлж байгаа нь энэ аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18