“Ц.САНДУЙН 60 ТЭРБУМЫН БИЧЛЭГ”-ИЙН ХЭРГИЙГ СОНГУУЛЬ ДӨХҮҮЛЖ ШИЙДЭХЭЭР БАЙНА


Өнгөрсөн оны зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд болох М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нарын төрийн албан тушаалыг үнэлэн 60 тэрбум төгрөг босгох тухай ярилцаж байгаа дуу хоолойны бичлэг цацагдсан билээ.

Энэхүү бичлэгийг олон нийтэд цацаж, нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр НИТХ-ын Ц.Сандуйн хуулийн зөвлөх А.Ганбаатар, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянг шүүхэд өгсөн. Энэхүү хэргийг шүүх хурал өчигдөр 10 цагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байсан ч шүүгчийн ар гэрт ажил явдал гарсан гэх шалтгаанаар дахин хойшилсон юм.

Энэхүү бичлэгийг АТГ-аас хянаж, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсанаас гадна бичлэгийг цагдаагийн байгууллагаас эвлүүлэг хэмээн үзсэн байдаг. Гэвч шүүхэд нэхэмжлэл гаргасан А.Ганбаатар прокурорт өгсөн мэдүүлэгтээ өөрийнх нь дуу хоолой мөн хэмээн мэдүүлжээ. Түүгээр ч зогсохгүй тэрээр тухайн үеийн намын стратеги боловсруулж байсан нэр бүхий хүмүүс гар утсаараа дээрх бичлэгийг хийсэн гэх ба бичлэгээр сүрдүүлж 20 сая төгрөг нэхэмжилж, түүний нэхэмжилсэн мөнгийг дансанд нь хийсэн хэмээн мэдүүлсэн байдаг.

Харин МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян "Ер нь бол шинжээч нарын дүгнэлтээр дуу хоолойны бичлэгийг эвлүүлэг гэж үзэлгүйгээр, дуу хоолойны бичлэг дээр дүрс тавьсныг нь эвлүүлэг гэж үзсэн болов уу. Прокурорын гаргасан дүгнэлтэд хүртэл шинжээч нь эвлүүлэг гэдгийг тогтоох боломжгүй байна. Энэ бол жинхэнэ бичлэг байна гэж дүгнэсэн дүгнэлт байдаг юм билээ. Өчигдөрийн шүүх хурал бол шүүгчийн ар гэрт гачигдал гарсан гээд хойшиллоо. Тодорхой цаг хугацаа зааж хэлээгүй байна. Удахгүй хэлнэ байх. Сонгуулийн сурталчилгаа дөхүүлж байж анхан шатны шүүх шийдвэр гаргах тактик байна уу гэж харж байгаа. Гэхдээ шүүхийн байгууллага, шүүгчид маань арай ч ийм тодорхой асуудал дээр улс төрийн даалгавраар ажиллахгүй байх" хэмээн өөрийн үзэл бодол байр сууриа илэрхийлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр