АБДУЛ КАРИМЫН НЭР ХҮНДЭД ХЭН ХАЛДАЖ БАЙНА ВЭ?


Монгол Улсын иргэн Абдул Каримыг Катар Улсын иргэн, хууль бус наймаачин гэх мэтээр олон нийтийн хэрэгслээр гүтгэж нэр хүндэд нь халдаж байгаа талаар түүний өмгөөлөгч маргааш 12:30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. Тэрээр өмнө нь Н.Энхбаяр хууль бусаар хувьчилж авсан гэгддэг "Улаанбаатар таймс" сонины газрыг дуудлага худалдаагаар 24 тэрбумаар худалдаж авахаар болж байсан ч энэхүү шийдвэрээсээ няцаж байсан юм. Анх долоон тэрбум 155 саяас эхэлж дуудсан үнийг тэрээр ийнхүү өсгөж өгсөн ч "Шонхрын наймаачин" гэх мэтээр зарим хэвлэлээр цоллуулаад авч амжсан.

Тухайн үед тус дуудлага худалдаанд есөн санал ирүүлсэн бөгөөд Абдул Карим худалдан авах эрхтэй болсон юм. Гэвч хэвлэлийнхэн түүнээс худалдан авсан газраа ямар зориулалтаар ашиглах талаар асуухад ганц ч үг ганхийгээгүй.

Араб гаралтай, монгол эхнэртэй тэрээр 60 орчим настай. Монголд ирээд 30 гаруй жил болж байгаа аж.

Харин манай улсын хуулиар бол гадаадын иргэн Монголд ирээд дор хаяж хоёр үеэрээ амьдарч байж Монголын иргэншилтэй болох ёстой гэж заасан байдаг аж. Гэвч Абдул Каримын хувьд 2012 онд Монголын иргэншилтэй болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 15 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 19 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18