ХҮҮХЭД ХУЛГАЙЛЖ, БАРЬЦААЛСАН НЬ ТАШАА МЭДЭЭЛЭЛ


"Сураггүй алга болсон хүүг нийтийн байранд хорьж байжээ" гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр нийтлэгдсэн нь олны анхаарлыг татаж байна. Дээрх мэдээллийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байгаа юм. Сураггүй алга болсон гэх 14 настай Д нь 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэрээсээ гарахдаа "Сургуульдаа давтлагад явлаа" гэж хэлээд Цэцэрлэгт хүрээлэнд очиж зүс мэддэг байсан Б гэх хүүхэдтэй тааран, хамт гадуур явж байх үедээ өөрийн гар утсыг "Барьцаалан зээлдүүлэх газар"-т 60.000 төгрөгөөр тавиад мөнгөө үрж дуусгасан нь шалгалтын явцад тогтоогджээ. Гэртээ гар утасгүй бол харихгүй гэж шийдээд Сонсголонд ачаа тээш буулгадаг газарт очиж цагийн ажил хийж, оройдоо 7-н буудалд байрлах найз Б-ийн гэр, нийтийн байранд хонодог байсан байна. Тухайн хүүхэд нь ямар нэгэн байдлаар хэн нэгэнд хулгайлагдсан болон хоригдож байсан асуудал тогтоогдоогүй бөгөөд гэрээсээ гараад сураггүй алга болсон гэх гомдол, мэдээллийн дагуу олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж эх сурвалж мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 15 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 19 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18